СХД-ийн АН-ынхан эвлэрсэн гэв үү

Хэдэн сарын турш хэрэлдэж, уралцсан СХД-ийн АН-ынхан эвлэрсэн гэнэ. Намын даргын суудлаас болж хэд хуваагдаж, хэрүүл, зодоон, жагсаалдаа тулаад байсан АН-ынхан эв зүйгээ олсон бололтой.

olloo_mn_1420950222_an

АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд Намын хорооны гишүүдийн 1/3 нь Намын дарга Ө.Пүрэвбаатарт үүсээд байгаа нөхцөл байдлыг цэгцлэх асуудлаар ээлжит бус хурал хийхийг шаардсан гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлсэн аж. Энэ дагуу энэ сарын 17-ны өдөр СХД-ийн АН-ын Хорооны Ээлжит бус хурлыг хийжээ.

Ээлжит бус хурлын дарга, тэргүүлэгчдээр СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, Нийслэлийн АН-ын Тэргүүлэгч П.Галиндэв, Намын хорооны гишүүн Г.Оюунбилэг нар сонгогдож, удирдан явуулсан ба хурлаар хоёр тусдаа нам байгуулсан асуудлыг авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, дүүргийн намынхан цаашид дахин зөрчилтэй нөхцөл байдал үүсгэхгүй ба намын эв нэгдлийг сахиж, гишүүд, дэмжигчид рүүгээ чиглэсэн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих