Анжелина Жоли, Брэд Питт нарын хоёр дахь бал сар
Анжелина Жоли, Брэд Питт нар олны өмнө тэврэлдэж, нялуурахгүй байхыг хичээдэг хос. Папарацциуд ч тэдний үнсэлцэж буй зургийг тун цөөн авч байсан удаатай. Гэвч жүжигчдэд дүрэм журмаа зөрчиж, хэнээс ч ичихгүй үе байдаг аж.
Саяхан 51 настай Питт, 39 настай Жоли нар охин Шайло, Захара нарынхаа хөлбөмбөгийн тэмцээнийг дэмжихээр иржээ. Энэ үеэр тэд гар гараасаа хөтлөлцөж, бусдаас ичиж зоволгүйгээр үе үе үнсэлцэж байсан гэнэ.
Хамт амьдраад хэдийн 10 жил болсон тэднийг хөндлөнгөөс харахад бал сараа тэмдэглэж буй шинэхэн хос шиг л байв. Гэхдээ тэд бие биедээ нялуураад зогссонгүй, хүүхдүүдийнхээ гоол оруулж буй үеийг сонирхож, сайн хөгжөөн дэмжиж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Охидын баг ч ялалт байгуулж, Шайло, Захара нар сэтгэл дүүрэн буцжээ.
URL: