Федор Емельяненко /ОХУ/ VS Жефф Монсон /АНУ/ нарын тулаан /видео/

putin2012 оны 11 сарын 20-нд ОХУ-ын Москва хотын Олимп спорт цогцолборт дүрэмгүй тулааны дэлхийн хүнд жингийн М-1 төрлийн тулаан болж, үүнд ОХУ-ын тамирчин Федор Емельяненко, АНУ-ын тамирчин Жефф Монсон нар халз тулалджээ. 5 минутаар 3 үе тулалдсан тус тулаанд Федор Емельяненко өрсөлдөгчөө бараг л “цэвэр” ялжээ. Тус тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонирхон үзсэн төдийгүй Федор Емельяненкод баяр хүргэн рингинд гарч иржээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Дүрэмгүй тулаан сонирхогчдын хувьд том үйл явдал боллоо, 6 орноос ирсэн эрэлхэг, зоригтой, хүч чадалтай эрчүүдийн тулаан гайхамшигтай байлаа” гээд, ялагч болсон нутгийнхаа тамирчин Федор Емельяненкод хандан: “Федорт баяр хүргэе, чи биеийн хувьд хүчирхэг байсан төдийгүй зан чанарын хувьд жинхэнэ орос баатар байж чадлаа” гэж хэлсэн  байна.


URL:

Сэтгэгдэл бичих