“Хар сувдны нууц” -ын бас нэгэн сонирхолтой дуулиан

Тавдугаар сард нээлтээ хийхээ зарлаад байгаа “Хар сувдны нууц”адал явдалт инээдмийн уран сайхны кино өдрөөс өдөрт элдэв сонин дуулгасаар байгаа. Одоогоор энэ кино 4-н гол дүртэй гэдэг нь тодорхой болсон.

hav506664595201503200454

Гол дүрд Мөрөөдлийн театрын Г.Алтаншагай, Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан, Фантастик продакшны жүжигчин М.Баярбат нар тоглосон. Эмэгтэй дүрд СУИС-ийн оюутан, загвар өмсөгч М.Намуунцэцэг сонгогдоод байгаа юм. Түүнчлэн Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр,жүжигчин СТА С.Баттулга, С.Золбоот, Загвар өмсөгч, мисс Л.Туяамаа  тоглосон гэнэ шүү.

Хамгийн сонирхолтой нь бид хайртай жүжигчидийнхээ санаанд оромгүй хувиралыг энэ киноноос харах нь бололтой. Бүгд л онцгой содон дүрд тоглосон сурагтай. БНСВУ-д зураг авалтаа хийхдээ Вьетнамын шилдэг уран бүтээлчдийг ч нэгтгэж чаджээ. Сүүлийн үед шил дараалан гарч байгаа олон киноноос хамгийн өндөр зардалаар бүтсэн гэдгээрээ цахиур хагалаад байгаа болохоор сонирхох хүмүүс ч дэндүү олон байна. Магадгүй энэ нь ч үзэгчдийг улам их татаж байгаа бололтой. Олон кино гарч чанар чансаа нь сайжирч байгаа нь магтууштай ч гэлээ зарим тохиолдолд бага зардалаар ашиг олох гэсэн кино мөнгө төлж орсон үзэгчдийг бухимдалыг төрүүлж байгаа нь нууц биш. Тиймээс уран бүтээлийн чанар чансаагаа түлхүү тавьж  мөнгө цаас хайрлалгүй бүтээсэн гэгдээд байгаа “Хар сувдны нууц” кино хүмүүсийн сонирхолыг тун чиг их татаж байна.

Юутай ч дуулиан шуугиантай яригдаж эхлээд байгаа энэ кино Тэнгис, Өргөө, Хүннү молл театруудаар 5-р сарын 1-нд хийх цагаа авсан байна. Одоо хүлээх л үлджээ.

 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих