Барилгуудын дунд гацсан эмэгтэйг аварчээ

Хоёр барилгын завсар гацсан нэгэн охиныг гал унтраагчид аварчээ. Энэ явдал Пүрэв гаригт Хятадын Хэй Бэй хотод болсон байна. Хятадын төв телевизийн мэдээлсэнээр энэ эмэгтэй хоорондоо 40 см зайтай 2 байшингийн дунд орон гацсан байсан ба гараа ч хөдөлгөх боломжгүй байсан байна.

32_5f55af69f16ad8b2265b737fea7c3583b0aa4123

Өөрөө хөдлөх боломжгүй байсан тул тусламж дуудсан ба түүнийг гаргах ямар нэгэн багаж байхгүй байсан юм. Аврагчид хамгийн туранхай аврагчаа оруулан эмэгтэй аажуухан гулсуулж гаргасан байна. Сүүлийн үед Хятадад хананы хооронд хавчуулагдсан тохиолдол цөөнгүй гаржээ. Жишээлбэл: 2013 оны 7-р сард нэгэн эмэгтэй хөршүүдийнхээ байрны дунд гацсан байна. Тэрбээр тусламж иртэл 7 цаг тэндээ гацсан хэвээрээ байжээ. Түүнийг аврахын тулд ханыг нуураасан байна. Мөн Дальяань мужид хоёр агуулахын дунд бяцхан хүү тоглоомоо авахын тулд ороод гацжээ. Энэ маягаар хятадад сүүлий жилүүдэд хэд хэдэн хүн хананы дунд гацсаныг аварсан байна. энэ нь тухайн бүс нутагт байшингуудын хооронд хэтэрхий жижиг зай гаргасантай холбоотой юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих