Энэтхэгийн ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч, хатагтай Пратибха Девисингх Патилийн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр манай эх оронд хүрэлцэн ирлээ.

БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патил, түүний нөхөр Девисингх Рамсингх Шекхават нарын Монгол Улсад хийх Төрийн айлчлал энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм.

Энэтхэгийн Ерөнхийлөгч атагтай Пратибха Девисингх Патил болон түүний нөхөр Девисингх Рамсингх Шекхават нарыг угтах ёслол өнөөдөр их жанжин Сүхбаатарын талбайд болох бөгөөд зочид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтэхгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх аж. Үүний дараа Монголд-Энэтхэгийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНЭУ-ын Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил-тай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл Энэтхэгийн Ерөнхийлөгчид тус тус бараалхах юм байна. Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх бөгөөд Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө.

Энэтхэгийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол Энэтхгийн бизнес форум болох бөгөөд зочин энэ форумд оролцох юм. Мөн хүндэт зочиддоо зориулжбэсрэг наадам бэлджээ. Энэтхэгийн Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийн хамт Гандантэгчэнлин болон Битуб Данжай Чойнхорлин хийдээр зочлохоор төлөвлөсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны гадаад айлчлалаа 2009 оны 9 дүгээр сарын 13-16-ны хооронд БНЭУ-ын Ерөнхийлөгч, хатагтай П.Д.Патилын урилгаар Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж эхлүүлж байсан билээ.

Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл Энэтхэгийн Ерөнхийлөгчид тус тус бараалхана.

Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх бөгөөд Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө.

Ш.Эрдэнэ

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих