Завхан аймгийн Түдэвтэй сумын дарга нар Ерөнхий сайдын зөвлөхийн дарамтанд орсон уу?

1Завхан аймгийн Түдэвтэй сумын Татварын байцаагч тэтгэвэрт гарч орон тоон дээр нь орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа мэдлэг боловсролтой залуус өрсөлджээ.

Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, мэргэжил боловсролтой нутгийн залуусын шударга өрсөлдөөн дундаар гэнэт Монгол улсын ерөнхийсайдын зөвлөх Ц.Мөнхтөр гэгч этгээдийн төрсөн эгчийн охин Б.Ойгонтүмэн гэгч дайран орж иржээ…

Төрийн албаны шалгалтанд ч тэнцээгүй, урд нь нэгэн банкны салбарт ажилллаж байгаад ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар ажлаасаа халагдсан гэгддэг энэ хүнийг Улаанбаатараас бүр төрийн ордоноос утас цохиж шууд томилох дарамт ирсэн гэх яриа сум даяар хаврын түймэр мэт дэгдэж байна гэнэ.

Ингээд нутаг орны удирдлагууд “наашаа харж инээж, цаашаа харж ярвайн байж” дарамтанд орон хууль дүрмийг уландаа гишгэн “шахааны хүнийг” томилохоос өөр аргагүйд хүрээд байгаа бөгөөд сонгон шалгаруулалтанд орсон залуус “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болж хохироход хүрсэн аж.

Нутаг орныхоо эгэл ардын хүүхдүүдийг алагчилсан энэ муухай үйлдлийг таслан зогсоохоор нутгийн иргэд хэвлэл мэдээлэлд хандаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахаар болжээ.

Энэ мэт эрх мэдэлд дулдуйдсан салбадайнууд Ерөнхий сайдын нэр барьж сум орны удирдлагуудыг дарамталж хууль ёсыг уландаа гишгэж нутгийн иргэдийг басамжилж байгааг таслан зогсоох цаг нь болжээ…

Үргэлжлэл бий…

/Завхан аймгийн Түдэвтэй сумын хэсэг иргэд/

Эх сурвалж: Монголкоммент.мн


URL:

Сэтгэгдэл бичих