15 мянган ам.доллар алджээ

-01122014-1417398839-262621916-dollarГадаадын иргэн хулгайд их хэмжээний валют алдсан дуудлага цагдаагийн байгууллагад уржигдар шөнө иржээ. ОХУ-ын иргэн А Улаан-Үд хотоос Улаанбаатарт ирэхдээ хулгайд өртсөн байна.

Тэрээр Драгон төв дээр автобуснаас буухад нь гар цүнхнээс нь их хэмжээний валют алдагджээ. Цүнхэнд нь 100-тын дэвсгэртээр 15 мянга гаруй ам.доллар байсан гэнэ. Энэ нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөг юм. Хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж эхэлжээ.

Б.Заяа

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих