Баян Баясаа Холливүүд Амараад аварга том алтан суурьтай мөнгөн аяга бэлэглэлээ

10409016_10155303904065142_8835191140353648658_n

Сүүлийн үед гараад байгаа чих дэлдийлгэм сайхан мэдээнд монголын жүжигчид холливүүдийн кинонд тоглож байгаа мэдээ зүй ёсоор орж байгаа.

Монгол улсаас жүжигчин Амарсайхан нь хамгийн анх холливүүдийн кинонд уригдан “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосон юм.

Харин түүний дотны найз “Үргээлэг” кинонд хамтран тоглосон нэг үеийн жүжигчин “Баян” хочтой Баясаа сайн найз даа аварга том алтан суурьтай мөнгөн аяга бэлэглэжээ.

Энэ талаар  жүжигчин Амраа: “Найз минь надад Марко Поло кинонд амжилттай тоглож монгол жүжигчиний нэрийг өндөрт өргөв хэмээн сэтгэлийн бэлэг барив.  Ямар хурдан юм бэ цаг хугацаа..!? Бид найзлаад хорин жил болчихож! Үй зайгүй найзалсан мөч бүхнээрээ бахархана, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнээрээ өөд болсон ч баярхана! Өгсөн урам тань өнөөдөр аз хийморийг минь сэргээв, өнө хожид үр удамд минь өвлөгдөж үргэлж бидний үнэнч нөхөрлөлийг сануулж байх болтугай” гэсэн юм.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих