Явган зорчигчийг дайрч хөнөөжээ

Өчигдөр СБД-ийн нутаг Нарны замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Монгол эм импексийн урд замд Н.Марч маркын аавто машины жолооч Б нь явган зорчигч 35-40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

uls_5512307ce68bf_1

Гарч байгаа зам тээврийн  осолд явган зорчигчид ихээр өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.  Зам тээврийн осолд өртсөн иргэдийг насны байдлаар нь авч үзвэл  18-34 насны  эрэгтэй хүмүүс буюу замын хөдөлгөөний идэвхитэй оролцогч ид ажиллаж хөдөлмөрлөх насны хүмүүс өртөж байгаа нь харамсалтай.

Явган зорчигч нар нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, хэнэггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог \ зорчих хэсэг дээр суух, хэвтэх, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн өмнүүр явах \ буруу дадлаасаа салж чадахгүй байгаа нь зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бий болгож байна.

Б.Анир


URL:

Нэр: зочин Огноо: 28 March 2015

Замын цагдаа нар огт ажилаа хийхгүй зөвхөн мөнгө л бодож явж байгаа нь илт байхын хурд хэтрүүлж яваа жолоочыг шалгаачээ

Сэтгэгдэл бичих