Давс таныг таргалуулна

Хүн өдөрт 6 гр давс хэрэглэх хэрэгтэй гэнэ. Энэ нь нэг амны халбага давс гэсэн үг. Хэт их хэрэглэх бас бага хэрэглэх нь хүний биед хортой гэнэ. Харин хүмүүс талх, бяслаг, пицца, чипс зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэснээр өдрийн давсны нормал хэмжээг хэтрүүлсэнээр өвчин эмгэг тусах магадлал өндөртэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл давс ихтэй хүнсийн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь ӨНДӨР ҮНЭЭР ӨВЧИН ХУДАЛДАЖ АВЧ БАИНА гэсэн үг юм.

index

 

Давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс  зүрх судасны өвчин ялангуяа зүрхний шигдээс тусах  магадлал давсыг тохируулан хэрэглэдэг хүнээс  50 хувиар илүү байдаг гэнэ.  Эмэгтэйчүүдийн хувьд давсны хэмжээг хэтрүүлсэнээр ясны нягтрал буюу остеопоросис тусах эрсдэл өндөр байдаг байна. Мөн таргалалтыг барьж улам бэхжшүүлдэг.  Давсыг их хэрэглэвэл ходоодны өмөн үү тусдаг гэж ярьих бичих цөөнгүй.

Судалгаагаар дэлхий дээр Япончууд давс хамгийн ихээр хэрэглэдэг, харин Их Британичууд хамгийн бага хэрэглэдэг улс болох нь тогтоогдсон гэнэ. Тйимээс  Япончууд, Их Британийг бодвол ходоодны өмөн үүгээр илүү их өвддөг гэнэ. 1994 оноос хойш дэлхий нийтээр цусны даралт ихсэх гэдэг нэгэн төрлийн өвчний тархалт ихсэх болсон. Үүний гол буруутан бол өнөөх л давс юм.

1990 оноос хойш хүмүүсийн хоол хүнсэндээ давсыг хэрэглэх хэрэглээ нь огцом өссөн бөгөөд үүний үр дүнд дараах өвчнүүдийг тусах магадлал улам ихэсчээ.

 

Цусны даралт ихсэх

Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.

Тархинд цус харвах

Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулан цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.

Ясны сийрэгжилт

Давс хэтрүүлэн хэрэглэх нь шээсээр кальци гадагшлах үйл явцыг түргэсгэснээр ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог.

Зүрхний шигдээс, зүрхний дутагдал

Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.

Ходоодны хавдар

Утсан, давсалсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд давс ихээр агуулдаг тул тогтмол хэрэглэх нь ходоодны хавдар үүсэх

Бөөр чулуужих өвчин

Бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус эрдэсийн солилцооны алдаг-дал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.