Танд хүүхдээ автын осолд өртүүлэхгүй байх боломж бий

Сүүлийн үед автын осол ихээр гарах болсон. Үүнтэй зэрэгцэн хүүхдүүд осолд өртөж амь насаа алдах, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох харамсалтай явдал их болжээ. Тиймээс эцэг эхчүүдэд дараах мэдээллийг хүргэхийн зэрэгцээ хүүхдүүдээ замын хөдөлгөөнд оролцоход юун дээр анхаарч байхыг байнга хэлж сургах, боломжтой бол бага насны хүүхдийг ганцааранг нь зам гаргахгүй байх зэрэг арга хэмжээ авахыг сануулж байна.

Сүүлийн 3,5 жилд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2365 бүртгэгджээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 5 хувь нь нас барж, 95 хувь нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирчээ. Зам тээврийн осолд 0-7 насны хүүхэд – 694, 8-13 насны хүүхэд – 1318, 14-17 насны хүүхэд – 423 байна.

Осолд өртөх үедээ 77,1 хувь нь хөдөлгөөнд явганаар, 22,0 хувь нь зорчигч, 1,0 хувь нь дугуйгаар зорчигч хүүхэд байна. Нийслэлд явган зорчигч осолд өртдөг бол орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдүүд дийлэнх өртдөг ажээ.

Хүүхдүүд голдуу хичээл тараха үед буюу 12.00-13.00 цаг, 16.00-17.00 цагуудад осолд ордог байна.
ООслын шалтгааныг үзвэл жолоочийн буруугаас 40,1 хувь, явган зорчигч хүүхдүүдийн өөрсдийн буруутай үйлдлээс гарсан осол 59,9 хувийг эзэлж байна.

Явган зорчигч хүүхдүүдийн өөрсдийн буруугаас болж гарсан зам тээврийн ослын шалтгааныг задлан авч үзвэл:

-Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх
-Нийтийн тээврийн хэрэгслээс буугаад урдуур нь гүйн гарах
-Гарцтай замын гарамгүй хэсгээр зам дөтлөн гарах /хичээл сургуулиасаа хоцрохгүй гм/
-Зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомгүй гарах /утсаар ярих, мессеж бичих, чихэвчээр дуу сонсох/
-Гэрлэн дохио асахыг тэвчээртэй хүлээгээгүйгээс /хичээлээсээ хоцрох гэж яардаг, замын цаана найз нөхөд нь явж байгаа үед гүйх гэх мэт/
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс хэрэглээгүйгээс, бариулаас бариагүй явах гэх мэт
-Унадаг дугуйгаар зорчихдоо зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцох, гарцтай замаар гараагүйгээс байх
-Бага насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь зам хөндлөн гарахад нь туслаагүйгээс осол гарч байна.

Тиймээс эцэг эхчүүд дээр дурьдсан цагуудад болон ослын шалтгааныг сайтар анхаарч үзэн хүүхдүүддээ захиж сургахыг сануулъя.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.