Эрчүүдэд өгөх ”тусгай” зөвлөгөө

erchuud1. Амьдралын хэв маягаа өөрчлөх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эрүүл сайхнаар өөрчлөх нь таны эрүүл мэндийг өөрчлөөд зогсохгүй, сэтгэл санааг таны сэргээж бэлгийн сулралаас сэргийлнэ.

2. Хоол хүнсэндээ анхаарах. Шинэ жимс ногоо, алим, сонгино, сармис эслэг ихтэй хар гурилан талх, загас, тахианы мах зэрэг нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шигээ бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

3. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Спортоор хичээллэх, эрүүл агаарт явган явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй.

Эрчүүд ийм байдлаасаа болоод хаана, хэнд хандахаа хүртэл ичиж зовдог тохиолдол бий шүү дээ?

Эрэгтэйчүүдийн эмч, сексийн эмгэгийн эмчид хандаж болно.

Эрэгтэй хүн цэвэршдэг үү?

Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын (гормон) ялгаралт багассанаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгт хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг учир 40 гарсан зарим эрэгтэй хүн, бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол буурснаа мэдэрдэг. Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унаж, гутрах зэргээс шалтгаалах нь илүү байдаг. Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч, таашаал авах нь 60 түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэнд нь байх эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг.

Шээс бэлгийн замын хламидын халдвар өвчин гэж ямар өвчнийг хэлдэг вэ?

Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамждаг халдваруудын дунд шээс бэлгийн замын хламидын халдвар зонхилох байрыг эзлэх болсон. Энэ нь хүний биеийн эсийн доторх шимэгч, хламидын төрлийн бичил биетнээр үүсдэг өвчин юм. халдвар, өвчтэй хүнээс эрүүл хүнд бэлгийн замаар дамжин халдварлана. Мөн ураг эхийн хэвлийд байхдаа голчлон эхэсээр дамжин нүд болон уушгинд ч халдварладаг.

Хламидын халдвар ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Хламидын халдвар нь

Эрэгтэйчүүдэд:

Шээсний сүвний үрэвсэл хэлбэрээр: ойр ойрхон шээнэ. Сүү шиг цагаан өнгийн ялгадас гарна. Сүв хорсож өвдөнө. Энэ үед өвчтөнд шээхэд бага зэрэг ирвэгнэх, загатнах, хорсох, шээсний сүвний амсар улайх, бага хэмжээний салсархаг ялгадас гарах зэрэг зовиур илэрнэ.

Төмсөгний дайврын үрэвсэл хэлбэрээр: төмсөгний дайвар хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь ууц нуруу руу дамжина. Төмсөгний дайвар хатуурна. Хэмжээгээр томорсон, гэмтсэн талын хуухнагийн арьс улайж хавагнана. Даарч, хөрөх, архи, дарс хэрэглэсний дараа төмсөгний дайвар цавь хярзангаар өвдөлт илэрнэ.

Эмэгтэйчүүдэд:

Тодорхой шинж тэмдэггүй явагддаг бөгөөд голдуу аарцагийн хөндийн эрхтний үрэвсэл байдлаар илэрдэг. Үтрээнээс ялгадас гарах. Ойр ойрхон шээх, хэвлийн доод хэсгээр өвдөнө. Энэ үед өвчтөнд доош юм гарах, загатнах, хорсох гэх мэт зовиур шинж илэрч болно.

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яах вэ?

Хэрвээ дээрх шинж тэмдгийн аль нэг нь танд илэрч байвал цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлэх шаардлагатай.

Шинэжилгээг заавал өгөх ёстой юу?

Шинэжилгээг заавал мэргэжлийн эмч, зориулалтын пластик багажаар (эмэгтэйчүүд умайн хүзүүний сувгаас, эрэгтэйчүүдэд шээсний сүвнээс) авна. Шинэжилгээг өгөхдөө 48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх. Усанд ороогүй байх. Сүв болон үтрээнд эмчилгээ (лаа, угаалга) хийгээгүй байх. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхийн өглөө шээгээгүй байх шаардлагатай.

Хламидын халдварыг оношлуулж эмчлүүлээгүй тохиолдолд ямар хүндрэл гарах вэ?

Эмэгтэйчүүдэд: бага аарцагны хөндий үрэвсэлт өвчнүүд. Умайн гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хүргэнэ.
Эрэгтэйчүүд: төмсөгний дайврын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн суррал, үргүйдэл зэрэгт хүргэнэ.

Эмчилгээ хийлгэх явцад юуг баримтлах вэ?

Эмчилгээ хийлгэх явцад дараах зарчмыг баримтална.
Үүнд: шинжилгээ, эмчилгээг бэлгийн хавьтагчтайгаа хамт хийлгэх, эмчилгээ хийлгэх явцад бэлгийн хавьталд орвол байнгын бэлгэвч хэрэглэх, архи дарс хэрэглэхгүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, дур мэдэн эм, эмчилгээг хэзээ ч хийж болохгүй.


URL:

Сэтгэгдэл бичих