С.Ганбаатар нарын шинэ нам нууц хуралдлаа

nam     Нэгэнтээ УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын нөхөд нийлж нам байгуулахаар болжээ гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тэнүүчилж байсан нь худлаа зүйл биш аж. Учир нь тэд саяхан нууцаар хуралдаж, хэзээ, хэрхэн олны өмнө ил гарах тухайгаа сайтар ярилцсаныг ойрын эх сурвалж хэллээ. Харин хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар дээрх дөрвөн эрхэмд Л.Цог нарын хүмүүс нэгдсэн гэдгийг давхар дуулгаад авлаа. Үүнээс үзвэл нийгэмд нэлээд хүчирхэг нам бий болох төлөв ажиглагдаж байна.

Энэхүү нам байгуулах чимээнээр эдийн засгийн хямралаас илүүтэй төрийн хямрал нүүрлэж, дампуурчихсан энэ цагт энэ мэт эх орончдын бүлэглэл хүчтэй нам байгуулахад болохгүй зүйл алга. Ард түмэн ч бултаараа дэмжих нь гарцаагүй хэмээн уухайлж байв. Энэ бүгдээс харвал С.Ганбаатар бол нам бус бие даагч, урьд өмнө ч ямар нэг намын харъяалалд ороогүй нь үүнтэй холбоотой байж таарна. Г.Уянгын хувьд ч улстөрийн олигархи бүлэглэл гэдэг ямар зүйл байдгийг сөрөг талаас нь парламентад суусан цагаасаа хойш тайлбарлаад эхэлсэн. Уугуул үндэс нь ч тэр аль нэг намд 100 хувь хамаарагдаж байгаагүй. Энэ ч утгаараа улстөрд шинэ байгуулалцаад зүтгэхэд Г.Уянга 100 хувь дэмжиж таарна.

Шинэ намд бүл нэмж байгаа Л.Цогийн хувьд бол өөртөө ашигтай гэх аль талд явсаар ирсэн хүн. Л.Цог Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн ихэнх намд бүртгэлтэй байсан хүн. Ямар сайндаа л “Логийн Цог чинь ёстой Хогийн Цог байна даа” гэх үг хүртэл тарж байхав дээ.

Х.Баттулгын хувьд өнгөрөгч намар Н.Алтанхуягийн Засгийн газраас саналаараа гарч, зориг шулуудсан нь алсдаа шинэ намын буйр засах гэсэн санаа байхаас хаа зайлхав. Тэгээд ч тэр нам дотроо ганцаардсан МоАХ-ноос Ш.Түвдэндоржийг дагаж нүүр буруулсан нөхөд цөөнгүй учраас энэ фракцаас үнэнч нөхдөө аваад шинэ нам байгуулахад гар бие оролцоход болохгүй зүйл алга.

 

А.Гал


URL:

Нэр: Зочин Огноо: 22 May 2015

Одоо нэг цэгцэндээ ороодох Юу хийж чадахыг чинь хармаар байна

Сэтгэгдэл бичих