Д.Сумъяабазар Ч.Мичидмаа нарын дундуур гүйсэн бүсгүй дүү нартай нь зүгээргүй байсан гэнэ үү?

Монголын сайхан хосуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог байсан  Д.Сумъяабазар, Ч.Мичидмаа нарын хамтын амьдрал салж сарниад удаж байгаа. Гэвч энэ дуулиан тасрахгүй байна. Магадгүй Д.Сумъяабазар дахин эхнэртэй болсон нь бат нот нотлогдохоос нааш энэ дуулиан тасрахгүй биз ээ. Тэрээр дооо Зайсанд томчуудын амьдардаг тансаг харшын нэг давхарыг тэр чигт нь эзлэн амьдардаг.  Төрийн ордны сийлбэрийг урласан Чуваамэдийн охин Мичидмааг та бид эртнээс мэднэ. 1990-ээд онд Монголын сайхан бүсгүйгээр шалгарч Д.Долгорсүрэн зааны бэр болсноос хойш олны анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Тэдний хаана, ямар байдалтай явах нь хүртэл байнга хүмүүсийн анхаарлыг татаж байсан гэхэдхэтрүүлсэн болохгүй. Эхнэрийнх нь өмсөж зүүсэн, ямар бренд хэрэглэж байгаа нь хүүхнүүдийн атаархлыг хөдөлгөж эрчүүдийн нүдийг хужирладаг бол нөхрийнх нь бие хаа, спортын амжилт нь эрчүүдийн атаархлыг хөдөлгөж,хүүхнүүдийн нүдийг хужирладаг нь үнэн билээ. Хааяадаа эхнэртээ гар хүрсэн гэх явган яриа дуулддагаас өөрөөгүйэнэ гэр бүл гэнэт яагаад салах болсон нь анхаарал татаж байгаа юм. Тэр тусмаа Д.Долгорсүрэн зааны алдарт зодоонч, ааг омогтой хоёр хүү ахынхаа амьдралд муу нөлөө үзүүлсэн гэдэг нь бүр ч их анхаарал татаж байна.  Үйл явдал их эртнээс эхэлжээ. Д.Сумъяабазар аваргын эхнэр Ч.Мичидмаа АНУ-ыг зорьсон бөгөөд ах дүү гурвын паянг ард түмэнд дэлгэчихээд явах нь зөв гэж шийдсэн бололтой. Тэрээр энэ тухай нэгэн сэтгүүлчид ярихдаа “Сумъяаг эртнээс нэг хүүхэнтэй орооцолдоод байгааг мэддэг байсан. Тэр бүсгүй нь өмнө нь Сэржбүдээтэй холбоотой байсан. Дагваа ч эргүүлж байсан гэдэг юм билээ” гэсэн утгатай зүйлийг хэлсэн байх юм. Эр алдахыг алийг тэр гэхэв. Гэхдээ мань аварга маш бага зүйлээс болоод эхнэртээ гардуулсан гэнэ. Д.Сумъяабазар Ч.Мичидмааг Америк руу гаргаж өгчихөөд Сөүлийн Инчон нисэх онгоцны буудалд байхдаа “Чи минь сайхан шүү, чамайг санаж байна. Эргэж очоод уулзъя” гэсэн утгатай мессэжийг нэлээд хугацаанд амрагласан Тунгалаг гэх бүсгүй рүү явуулах гэж байгаад андуурч Ч.Мичидмаагийн утасны дугаарт илгээчихжээ. Түүнийг нь хүлээн авсан эхнэр нь өөрийгөө худлаа хардаагүйгээ мэдэж нөхрөөсөө салах эцсийн шийдийг гаргасан юм байх.  Харин тэр “гайт” мессежийг хүлээн авах ёстой эзэн Тунгалаг гэж хэн бэ.Саяханаасл дээдсийн хүрээлэлд нөлөөгөө тэлж томчуудад “Үйлчилдэг” Тунгалаг гэх бүсгүйн сураг гарч байлаа. Ам дамжсан ярианаас тэр бүсгүй Монголын олон ч алдартай хүмүүстэй амрагийн харилцаатай, зугааг нь гаргадаг гэсэн яриа “явж” л байсан. Сэтгүүлчид баримтгүй тэр мэдээллийн араас тэгтлээ их яваагүй,тэгэсхийгээд мартагдсан санагдаж байна. Харин Ч.Мичидмаагийн ярьснаар бол Тунгалаг гэгч нь тухайн үед “амжуулж” байсан тэр бүсгүй мөн бололтой. Хамгийн харамсалтай нь Ч.Мичидмаагийн ярьснаар ах дүү гурвын ээлжит амраг байсан гэдэг нь үнэн бол тэр бүсгүйг хэн гэдгийг хэлээд өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тунгалаг гэх бүсгүй их аварга Д.Дагвадорж, мэргэжлийн зодооны тамирчин, улсын начин Д.Сэржбүдээ, аварга Д.Сумъяабазар нарын ээлжит амраг нь болсон нь үнэн бол юутай харамсалтай, гутамшигтай. Энэ мэдээлэл үнэмшил муутай сонсогдож байгаа ч Ч.Мичидмаа энэ тухай дотны танил сэтгүүлчдээ ярьсан нь үнэмшил төрүүлж байгаа юм. Магадгүй Ч.Мичидмаа нөхөртөө гомдсон сэтгэлээ тайлахын тулд түүнийг чадах үүднээс ах дүү гурвыг ийм байдалд үлдээхийг хүссэн байж болох ч олон жил ханилсан хань, хоёр хүүхдийнхээ эцгийг тэгж хоёр дүүтэй нь барин тавин гүтгээгүй биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.