Дэлхий дээрх 10 содон амьтан

vhonoХүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдардаг хоёр сая гаруй зүйлийн амьтныг шинжлэх ухаанд бүртгэж, судалсан байдаг. Гэхдээ энэ тоо бол манай гариг дээрх бүх амьтныг илтгэсэн үзүүлэлт биш юм. Бидний төсөөлөөгүй амьтдыг судлаачид шинээр нээсээр байна. Ингээд шинжлэх ухаанд хамгийн сүүлд бүртгүүлж, судлуулсан арван амьтныг танилцуулъя.

Египетийн чоно 

Хойд Африкт бүр тодруулбал Египетэд тархсан жижиг чоныг тойрсон шинжлэх ухааны маргаан олон жил үргэлжилсэн юм. Өдрийн од мэт цөөхөн, хааяа нэг судлаачдын дуранд өртдөг энэхүү амьтныг цөлийн чоно эсвэл Египетийн цөөвөр чоно эсэх талаар амьтан судлаачид хоёр хуваагдан маргадаг байв. Харин 2011 онд энэхүү амьтны ДНХ-д хийсэн нарийвчилсан судалгаагаар хамгийн ойрын төрөл нь чоно болохыг тогтоожээ. Тоо толгой нь ховордож байгаа Египетийн чоныг хамгаалах хуулийн төслийг тус улсын Засгийн газар боловсруулж байгаа аж.

Бороонд найтаагч сармагчин 

Шинжлэх ухаанд “бороонд найтаагч” хочийг зүүсэн сэтэрхий хамартай сармагчинг Швейцарийн судлаач Томас Гайссман 2010 онд нээжээ. Мьянмарын хойд нутгийн ойд суурьшсан цэнхэр нүүртэй, улбар шар өнгийн энэхүү сармагчин сэтэрхий хамраараа судлаачдын гайхшилийг төрүүлсэн гэдэг. Хамарны нүхийг нь халхлах зүйлгүй учраас борооны үеэр найтаалгадаг байна. Мөн цаг агаарын таагүй нөхцөлд өвдөгнийхөө хооронд толгойгоо нуудаг ажээ.

Хөхөгч харх

Өт хорхойг идэш тэжээлээ болгодог хархыг Австралийн иргэн Кевин Роу 2012 онд нээсэн байна. Тэдний онцлог нь идэш тэжээлээ хазах, эсвэл зажилж иддэггүйд оршино. Харин урд талын хоёр шүдээрээ барьсан ангаа хөхөж иддэг ажээ. Иймээс хөхөгч харх нэрийг авсан байна.

Олон зүйлт атаахай хулгана 

Атаахай хулганы ер бусын нэгэн төлөөлөгчийг Намиби улсад 2006 онд нээсэн байна. Атаахай хулганы энэ зүйлийн 15 шинэ төлөөлөгчийг барьсан эрдэмтэд шинжлэх ухааны гайхширалд оржээ. Учир нь нэг өнгийн эдгээр амьтад хоорондоо адилгүй бүтэцтэй байжээ. Эрдэмтэд тэднийг удаан судалсны эцэст 2011 онд биологийн шинжлэх ухааны шинэ нээлтээр зарлажээ

Бяцхан гахай буюу пекари

Голландын байгаль судлаач Марк ван Росмален 2000 онд гахайны нэгэн төрлийг нээсэн байна. Муурнаас ч жижигхэн биетэй, гахайтай төстэй энэ амьтныг тойрсон маргаан одоо болтол эцэслээгүй ба шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна.

Эрдэмтдийг эргэлзүүлсэн одой лемур 

Манай гариг дээр амьдардаг шинжлэх ухаанд бүртгэгдээгүй лемурын төрлийн амьтад одоо ч бий гэж эрдэмтэд үзэж байна. Тухайлбал, Мадагаскарын өмнөд хэсэгт амьдардаг одой лемурыг 2001 онд нээсэн боловч шаардлагатай материал цуглуулж, дүн шинжилгээ хийхэд арваас ч олон жилийг зарцуулсан байна.

Эр даавар нь үхэлд хүргэдэг уутат хулгана 

Уутат хулганы эрэгчний тоо толгой жилээс жилд цөөрч байна. Учир есөн сар хүрээд нас биед гүйцдэг уутат хулганы орооны үе тодорхой үед 12-14 цаг үргэлжилдэг байна. Энэ үед хосоо олоогүй эрэгчин уутат хулганы эр даавар их хэмжээгээр хуримтлагдсан улмаас үхэлд хүргэдэг байна. Уутат хулганы энэ нууцыг 2012 онд тайлсан ажээ.

Ягуартай төстэй зэрлэг муур 

Лийгийн төрлийн нэгэн бие даасан зүйлийг 2013 онд илрүүлжээ. Улмаар Эдуардо Эйзирикийн хийсэн ДНХ-ийн шинжилгээний ачаар энэхүү амьтныг ягуарын төрөл биш болохыг баталсан байна. Харин тэдний хөрш зэргэлдээ суурьшсан Жоффруа зэрлэг муурын ойрын төрөл болохыг нотолж Онцилл гэж нэрлэжээ.

Хамгийн жижиг илбэнх буюу Олингито 

Илбэнхийн хамгийн жижиг төрлийг Олингито гэдэг ажээ. 1960 оны сүүлчээр Австралийн амьтны хүрээлэнд үхсэн эмэгчин Олингитог олжээ. Тэр цагаас хойш амьтан судлаачид 30 жил тасралтгүй судалсны эцэст шинэ зүйлийн амьтан болохыг нь тогтоож Олингито гэж нэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих