Д.Нинж: С.Зоригийг хөнөөх тухай санааг алагдахаас нь жил хагасын өмнө сонссон

43ttttt

Монголын ардчиллын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт амиа алдсанаас хойш 14 жил өнгөрчээ. Энэ хэргийн буруутныг олохыг ард түмэн төр засгаас олон жил шаардсан боловч өнөө хүртэл илэрсэнгүй. Сэтгүүлч Ю.Гэрэлтуяа учир битүүлэг уг хэргийн талаар ардчиллын анхны 13-ын нэг, Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжтэй өнгөрсөн жил дэлгэрэнгүй ярилцсан нь нэлээд шуугиан тарьж байсан юм. Энэхүү ярилцлага 2011 оны гуравдугаар сарын 26-нд news mn сайтад тавигдсаныг дахин хүргэж байна.

-С.Зоригийн хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байхад чухам яагаад өнөөдөр энэ хэргийг сөхөх болов?
-1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Энэ аймшигт хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байгаа нь Монголын төртэй шууд холбоотой. Хэргийг мартагнуулах үйл ажиллагааг Монголын төр зохион байгуулж байна. Монголын ард түмний хянан шалгах хорооноос Монгол Улсад улстөрийн захиалгат аллага хийж болдог.
Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий бүлэг хүмүүсийг илчлэх, хууль бус болчихоод буй засаглалыг зөв гольдиролд оруулах зүй ёсны шаардлага тавьж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгсэд ямар ч хариуцлага хүлээхгүй, өндөр албан тушаалд дэвшин ахиж болдог юм гэсэн ойлголтыг олон түмний дунд төрүүлэх гэсэн оролдлогыг хүмүүс хийж байна. Өнөөдөр Монголд захиалгат аллага дахиж үйлдэгдэхгүй байх, Монголын олигархи засаглалын зүгээс ард түмнийхээ эсрэг улс орондоо дахин терроризмын бодлого үйлдэхгүй гэсэн баталгаа алга. Улстөрийн ашиг хонжоо харалгүйгээр С.Зоригийн хэргийг илрүүлэх цаг нь болсон.

-Таныг шаардлага тавьсны дагуу арван хэдэн жил дарагдсан С.Зоригийн хэрэг нэг өдрийн дотор илрэх үү?
-С.Зоригийн хавтаст хэрэг дотроос чухал эд мөрийн баримтууд устаж байгаад Монголын олон нийт харамсан дургүйцэж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг шударгаар явуулж байсан мөрдөн байцаагчид нь хохирч, уг хэргийг баллан ул мөргүй болгоход хүчин зүтгэсэн жинхэнэ алуурчдын хамсаатнууд цол, албан тушаал, цалин болон төрийн зүгээс олгодог алдар гавъяа, одон медалиар шагнагддаг зохисгүй байдал туйлдаа хүрлээ. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавъяат хуульч Д. Мөрөн юм. Уг нь С.Зоригийн хэргээс ч хүнд хэргүүдийг манайхан илрүүлж байсан туршлагатай.

-Таны хувьд С.Зоригийн хэрэгт холбогдох есөн зүйлийг нийтэд ил болгохыг зорьжээ. Үүнд аллага болохоос хагас жилийн өмнө энэ тухай сонсч байсан гэсэн байна?
-С.Зоригийг хөнөөх тухай балмад санааг түүнийг алагдахаас нэг жил хагасын өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б. Билэгтээс сонсч байсан.
Гэсэн ч тэр үгэнд нь итгээгүй, ач холбогдол өгөөгүй. Тэрбээр манайд хоёр удаа архи уухаар ирэхдээ «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С.Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» хэмээн ярьж байсан. Үнэхээр С.Зоригийг амьд байсан цагт Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүйг хүн бүр мэднэ. С.Зоригийг хөнөөх бодит шаардлага зөвхөн энэ хоёр хүнд байсныг ч ард түмэн мэдэж байгаа.

-С.Зоригийн аллага яагаад дээрх хүмүүстэй холбоотой гэж?
-С.Зоригийн аллагыг тухайн үеийн улстөрийн өндөрлөгт очихыг зорьж байсан хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэн хийсэн. Тухайн үед «Хөх толбо» сонинд Социал демократ намын «Алтан гадас» бүлэглэлийн нууц хуралдааны протоколыг нийтэлж байсан. Үүнд өнөөгийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, их хэвлэн нийтлэгч Б.Баабар, Улаанхүү, Н.Алтанхуяг болон бусад гишүүд Нийслэлийн номын сангийн байранд нууцаар хуралдаж, С.Зоригийг хөнөөх тухай шийдвэр гаргаж байсныг илчлэн нийтэлсэн болно. Уг нийтлэлтэй холбогдуулан ямар нэгэн эсэргүүцлийг тухайн үед эдгээр хүмүүсийн зүгээс огт гаргаж байгаагүй нь анхаарал татдаг.

-Өөр ямар баримтууд таны анхаарлыг татаж байгаа вэ?
-Э.Бат-Үүл хэргийн газар дээр малгайгаа мартаж үлдээсэн. Э.Бат-Үүл ирж, хэргийн газар дээр тухайн үеийн УИХ-ын гишүүдийг албаар дуудан авч ирж талийгаачийн цогцсон дээгүүр тодорхой зорилготой алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан. Энэ нь Эрүүгийн хууль болон ЭБШ хуулийг зөрчсөн үйлдэл. 1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н. Багабанди болон МАХН-аас С.Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э.Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна. С.Зоригийн үхэлд Н. Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан нь олон хүнийг өнөө хүртэл гайхашруулсан хэвээр байна. С.Зориг алагдаад 10 жил өнгөрч байхад хэрэг илэрсэнгүй. Гэтэл алагдаад 10 цаг ч болоогүй байхад нь яагаад Э.Бат-Үүл хариуцлагатай мэдэгдэл яаран сандран хийсэн юм бол. Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг далдыг харах онцгой авъяасгүй болохыг надаас авахуулаад түүнтэй хамт ажиллаж байсан бүх хүмүүс гэрчилнэ.

-Таны хувьд яагаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хүртэл энэ хэрэгт хамаатуулан татаад байгаа юм бэ?
-1998 оны 10 дугаар сарын 3-ны үдээс хойш Нийслэлийн МҮАН-ын байрны өмнө цугларсан Ардчилсан нам, холбооны орон нутгийн гишүүд дээр Ц.Элбэгдорж хүрэлцэн ирээд баяр наадамд байгаа мэт өөрийн хөөр баяслаа дарж чадалгүй хүмүүстэй хөөрөг зөрүүлж байсан. Үүнийг тухайн үед телевизүүд хүртэл бичиж авсан. Энэ хүн яагаад тэгтлээ хөөрөн баяссан бэ. Уг нь баяр наадам биш, дотно явсан хамтран зүтгэгч нь бусдын гарт зэрлэгээр алагдсан шүү дээ. Мөн 1999 оны зургадугаар сард өнөөгийн IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед IX Богдын арын албаны даргаар миний бие ажиллаж, бүх уулзалтыг нь зохион байгуулдаг байсан. Тэр үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарч, IX Богдтой Монголын нэг ч улс төрч, төрийн албан хаагчид уулзаж болохгүй гэсэн. Харин энэ үед хоригийг зөвхөн Ц.Элбэгдорж эвдэж, түүнийг гэртээ аваачин уулзсан. Тэр уулзалт дээр Ц.Элбэгдорж «Би амьдралдаа нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байдаг.

IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц.Элбэгдорж толгой дохин ном уншуулсан юм. Тэгээд өргөл болгон гурван сая төгрөг өгч, түүгээр нь Баасан лам Баруун дөрвөн замд байрлах уран дархнаар IX Богдын гарын тамга (бараг 3 кг цэвэр мөнгө) болон Мандал өргөдөг шашны үйлийн хэрэглэл зэргийг хийлгэсэн.
Түүнийг нь бид хоёр Эрдэнэзууд аваачиж өгч байсан юм. Энэ сэдвээр тухайн үед миний бие IX Богдоос лавлан асуухад мөн шоогоо хаяж үзээд «Уг нь гал шиг дүрэлзсэн адал явдалтай амьдралтай хүн юм. Гэхдээ энэ хүн муугаар төгсөхийг нь би харж байна» гэж хэлсэн нь өнөөг хүртэл миний санаанаас огт гардаггүй.

-Энэ бүхэн баримт болж чадна гэж үү?
-1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С.Зоригийн гэргий Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан.
Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улстөрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай.

-Таны хувьд эдгээрийг олон нийтэд ил болгон шалгуулахыг хүсч байгаа нь аюулгүй байдалд тань хортой биш үү?
-Өчигдөр Тагнуулын газарт албан ёсоор хандсан. Энэ хэрэг бол онц ноцтой гэмт хэргийн бүрэлдэхүүнд ордог. Хэргийн талаар аливаа мэдээлэл өгсөн хүн, гэрчийг улсын хамгаалалтад авдаг. Миний бие албан ёсоор хүсэлтээ тавьсан. Монголын Ард түмний хянан шалгах хорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн хамгаалалтад орох нь зүйтэй гэж үзсэн.

-Тухайн үед одоогийн тавьж байгаа асуудлаа яагаад ил гаргаагүй юм бэ гэж хүмүүс асуух байх л даа?
-Тухайн үед энэ хэргийн талаар А гэж дуугарсан бүхнийг нухах, аж амьдралыг нь хохироох ажиллагаа ид гаарч, хүчээ авч байсан. Энэ асуудлыг би одоо л тавьж байгаа юм биш. 2000 онд ч гаргаж л байсан. 2000 онд миний бие «С.Зоригийн аллагын эзэд МҮАН дотор бий» гэсэн нийтлэл бичсэн.
Үүнтэй холбогдуулаад нэрт нийтлэлч Ц.Дожоодорж гуай миний нийтлэлийг, С.Зоригийн аллагатай холбоотой бичигдэж байсан бус, ад нийтлэлүүдийг нэгтгээд «Монголын ардчиллын удирдагч С.Зоригийг хэн хөнөөв» гэдэг бүхэл бүтэн ном гаргасан. Тухайн үед «Д.Нинжийг алаад хаячихъя, гүтгэсэн гээд бүх фронтоороо дайръя» гэж байсан юм билээ. Үүнийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар зогсоож байсан тухай мэдээлэл байдаг. Ер нь энэ асуудлыг хэт дуулиан болгох нь буруу юм. Мөрдөн байцаах ажиллагаанд хүртэл хортой. Харин өнөөдөр нөхцөл байдал ийм болсон тул мэдээлэхэд хүрч байна. Тагнуул, цагдаа, УИХ-ын ажлын хэсгээс ганцаарчилж уулзах санал тавьсан. Бид мөрдөн байцаах ажиллагаа ямар шатанд хэрхэн явагдаж байгаа талаар сар бүр мэдээлэх болно.

Ю. Гэрэлтуяа


URL:

Нэр: Зочин Огноо: 30 March 2015

Нинжид 100% итгэх нь буруу. Гэхдээ сайн л шалгах хэрэгтэй Жинхэнэ эзнийг олох бас хүн хэлмэгдүүлэхгүй байх

Нэр: зочин Огноо: 30 March 2015

тэр үед хэн хэн албан тушаалд хүрэв……..мөн одоо……..

Нэр: зочин Огноо: 30 March 2015

Аду урчит нь элбэгдорж

Нэр: Mongol Огноо: 31 March 2015

Шалгана гэсээр байгаад л манайхан замхардаг. Оргүй юм гэж байдаггүй. Сонсоор байгаад залхаж байна. Хийвэл хийсэнсэн юм үр дүнтэй хийцгээе. Ярихаас цаашхүй болоод толгойгоо хүний гараар угаалгаад дууслаа. Уг нь монголчууд өөрсдийн толгойтой, юм хийвэл угс хийгээд хийдэг байлаа. Одоо ч ул шагааж хөл үнсэгчид олширч.

Нэр: Anonymous Огноо: 31 March 2015

Хэрэг хуучирахгүй. Хэрэг хуучирахгүй. Хэрэг хуучирахгүй.
Уг нь энэ байтугай л хэргийг илрүүлдэг баймаар. Гэрч тэй.

Нэр: zochin Огноо: 31 March 2015

С.Зоригийг хөнөөсний дараа Монгол улсыг цаазын ялгүй улс гэж хэн зарласан бэ? Хэн цаазын ялнаас айсан бэ?

Нэр: oogii Огноо: 31 March 2015

zun bilgiin tulaanii shildeg gesen humuusiig oroltsuulaad nevtruuleg hiivel hen saad hiih bol sonirholtoi l yum boloh bh da

Нэр: Anonymous Огноо: 31 March 2015

Uneniig delgesend bayarlalaa

Нэр: Зочин Огноо: 31 March 2015

Энэ хүний ярьсан зүйл нь үнэн бол нэг бол хэрэг илэрсэн, нэг бол энэ хүн үхчихсэн байх байлаа. Худлаа л болоод одоо хүртэл амьд байгаа биз дээ. Хэсэг бүлгийн захиалгаар дахин дахин нийтлээд байгаа юм уу хаашаа юм.

Нэр: Masalas Огноо: 31 March 2015

Энэ хэрэг хэзээ ч илрэхгүй . Энэ төрийн үед үлгэр болон үлднэ.энэ сэдэвээр олон юм чалчивал мань мэтийг шууд шорон руу …..Үүнийгээ мэдээд өөрийгөө хамгаалсан хууль гаргасан байгаа

Нэр: Anonymous Огноо: 31 March 2015

Hudal sinsats hen unemshih yum be ???

Нэр: Иргэн Огноо: 31 March 2015

Энэ Нинж нь 1983 оны, 3,5-р сард 2 удаа, 1985 оны 5 сард нэг удаа. 1988 оны 4 сард, 1993 онуудад Шар хадны больницад хэвтэн эмчлүүлж байсан. сэтгэцийн хөөрөлд ордог архаг хууц өвчтэй хүн юм байгаам. Нийгэмд аюултай үйлдэл хийж мэднэ.

Нэр: Багабанди Огноо: 31 March 2015

Улс төрийн аллага хэнд ашигтай вэ гэдгээр нь шинждэг. Би аллагыг захиалагчийг мэднэ, Намайг сонгоод өг гээд 2 удаа сонгуульд сууж гишүүн болсон МАН-ын Мөрөн УИХ*ын гишүүн болоод захиалагчаа хэлээгүй нь өөрөө гардан хийсэн байхыг ч үгүйсгэхгүй ба захиалагч нь суудал оноосон нам нь ч юм билүү хэн мэдлээ. тийм л юм бол халуун дээр нь 2000 оноос 2004 онд үнэмлэхүй төр барьж бхдаа илрүүлэхгүй хүүрээ хийсэн МАНгар МАНуухайнууд вэ.

Нэр: vnen Огноо: 31 March 2015

Vnen bodit zvil ugasal oilgomjtoi zvil shv de

Нэр: zochin Огноо: 31 March 2015

sanaaniihaa zorgoor burtsgaahiin maa

Нэр: ard tumen Огноо: 31 March 2015

Хэрэг хуучирдаггүй юмаа илрүүлэх цаг нь удахгүй ирнээ.эд нар насаараа улс төрд байхыг нь харил даа тун удахгүй би улсын ерөнхийлөгч болхоороо энэ хэргийг нуун дарагдуулсан бүх хүмүүс болон ар гэр хамаатан садан бүгдийг нь шоронд хатаах болно.ард түмэн та нар намайг ерөнхийлөгчөөр сонговол би бүгдийг хийх болноо.

Нэр: Иргэн Огноо: 1 April 2015

Энэ хүн ард түмнээс ирсэн хүсэлт саналыг л уламжлаж ,тэмцэж явсан нөхөд нь төрийн өндөр тушаалд очсон болохоор энэ хэргийг илрүүлнэ гэдэгт ард иргэд итгэж байсан. Гэвч энэ хэрэг илрээгүй энэ хүн буруутан болоод цагдан хоригдсон. Гэхдээ өөрийгөө золиос болгоод үлдсэн. Ямар хүний мууд дуртай хүмүүс вэ? Сайн мэдэхгүй байж хүнийг тааж онош тавих нь буруу мөрдөн байцаах явцад эрүүл эсэхийн шалгуулж хэрэг хүлээлэгддэг эрүүл хүнийг нэр төрийн гутаах гээд хэрэггүй л болов уу .харин ч мэдлэг боловсрол өндөртэй хэл ус сайтай дөлгөөн сайхан хүн байна лээ .нэгэнт шийдэгдсэн асуудлыг сөхөхгүй байцгаая ард иргэд бид тайван эрүүл амьдрахыг л хүсэж байна . Энэ сонин сайтууд больсон дээр байх ургашаа харж амьдараасай гэж хүсье

Нэр: ард түмэн Огноо: 1 April 2015

албан тушаал эд мөнгөнөөс болж хүн гэдэг нэрнээс өөр юуч үлдэхээ болж дээ сайд дарга муулсан хүн од болдог өлсөглөн заралсан хүн мөнгөтэй үхсэн хүн сайн хүн үлдсэн нь ард түмэн болдог

Нэр: Зочин Огноо: 1 April 2015

Нинжийг 4 сар хоригдсон , хүнийг хорихын тулд заавал эрүүл эсэхийн тогтоодог өвчтэй бол эмнэлэгт хэвтүүлдэг. Энэ хүний нэр хүндэнд халдаад өвчтэй гээд байгаа хүн хэний өмнөөс бичээд байна тийм сайн мэддэг хүнийн хараад онош тавьдаг эрх хэн таньд өгөв та өөрөө эрүүл биш их атаархуу хүн юм. Нинжийг өмөөрч байгаа юм биш гэхдээ үгээ чанга хэлээд өөрөө золиос болоод явах чадвартай аавын хүү ховор байх . Эсвэл монголын шүүх цагдаагийн байгууллагыг доромжлоод байна уу? Хууль хяналтын байгуулага иймэрхүү хүнд онош тавьдаг хүний нэр төрийг гутаадаг хууль хяналтын байгууллагыг үгүйсгэдэг хүмүүст хариуцлага тооцох цаг нь болжээ. Нинж гуайд амжилт хүсье! Та өөрийнхөө хэрээр сайн тэмцсэн ард түмэны сэтгэлд хоногшин үлдсэн . Одоо тайван амьдараад залуучууддаа халаагаа тавьж өгөө! Таны мэдлэг боловсролыг хүндэлж явдаг.

Нэр: Zochin Огноо: 1 April 2015

Batuul bulgan hoyr nu a giin holbootoi gedeg yaria sonsoj bsiin bn. Er ni uhval unen bh shuu

Нэр: Anonymous Огноо: 2 April 2015

19 jil bolj bhad ene hezeenii medee we

Нэр: Anonymous Огноо: 2 April 2015

Цэлбэгдорж Бат уул нарыг шалгаж болдоггуй юм уу

Нэр: Д.Мөрөн Огноо: 20 September 2015

Нилээд халамцуу үедээ,, хэд хэдэн удаа Д.Мөрөн: “Зоргийг ардчилалынхан өөрсдөө л нухчихсан ш дээ” гэж ярьж байхыг сонсож л байлаа

Нэр: зочин Огноо: 2 April 2017

Анхнаасаа ардчилалынхан өөрцнөө нухчихшиг боллоо гэж ард ард түмэн хардаж байсан Манлайлж байсанЗоргийг нухаж ардын баатар болгож хөшөө болгоод өөрснөө 1 2 дугаар хүн болох гэж зорьсон гэж ярьцгаадгийг үнэн байх гэж боддог одоо уламч үнэмшилтэй болж байна

Сэтгэгдэл бичих