Людмила Путин: “Миний нөхөр аль эрт нас барчихсан”

Германы “Die Welt” сонин ОХУ-ын Ерөнхийлөгчийн экс эхнэр Людмила Путиний шуугиан тарьсан ярилцлагыг нийтэд дэлгэлээ.
8ab30ebabee4d0febig
Миний нөхөр харамсалтай нь аль эрт нас барсан.  Би үүнийг олон нийтэд зарлах цаг нь болсон гэж үзэж байна. Учир нь түүний нэрийн өмнөөс хийгдэж байгаа энэ бүх зүйлсийг хараад тэвчиж сууж чадахгүй нь. Энэхүү аймшигтай хүмүүс юуны ч өмнө зогсохгүй нь. Би тэд миний охидыг намайг яг Путинийг үгүй хийсэн шиг хороох вий гэхээс айж байна.  Манай гэр бүлийг үлгэр жишээ гэр бүл байсан гэж хэзээ ч хэлж болохгүй л дээ. Би анх тагнуулч офицерт л дурлаж, түүнтэй гэрлэж байлаа. Гэвч бодит амьдрал дээр би түүнийг шал өөр хүн юмаа гэдгийг өдөр өнгөрөх тусам мэдэрч байлаа. Тэр бүдүүлэх, хэрцгий нэгэн байлаа. Тэр бол дарангуйлагч гэж хэлж болох хүн байсан гэдгийг би өнөөдөр хэлэхдээ эмээхгүй байна.  Түүний би гэр бүлтэй гэж анкетанд бичүүлэхэд л хэрэгтэй нэгэн байв.  Надад энэ тухай ярихад үнэхээр хүнд байна. Тэр намайг зодож доромжилж, элэг доог хийдэг байлаа. Түүнтэй өнгөрүүлсэн амьдралын минь өдрүүд жинхэнэ там байсан юм. Энэ амьдралаас ангижрах гэсэндээ би салахыг хүсч, оролдож үзсэн. Гэвч тэр намайг дуугүй байлгахын тулд сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Үнэндээ би амьдралд тохиолдож болох бүх л муу муухайг туулж үзсэн. Хар тамхи, сэтгэцийн эм гээд… Удаан хугацаанд намайг нарны гэрлээс хол байлгаж, хүмүүстэй харилцахыг хориглосон юм. Өнөөдөр өнгөрсөн амьдралаа эргэн санахад ч хүнд байна. Бие минь өвдөж байна.  Өөртэй итгэлтэй залуухан бүсгүй хэмхэрч ашиглах боломжгүй болсон эд шиг л сүүдрийн амьдралд орчихсон.  Түүнээс холдохын тулд би ямар ч болзлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байлаа. Гэвч түүнийг нас барахаас өмнө энэ бүхэн боломжгүй зүйл байсан юм.  Нас барахаасаа өмнө тэр маш хүнд үеийг туулсан.  Тэр улам үг дуугүй болсоор байлаа. Нас барахаасаа сарын өмнө нэг шөнө охидтойгоо уулзсан. Тэгээд л алга болчихсон. Нэг шөнө манай гэрт үл таних баахан хүн ирж, бүх бичиг баримтыг хурааж, хана бүрийг тогшиж үзэж байлаа. Тэр надад нэг л зүйлийг хэлсэн нь “Амьд явмаар байвал дуугүй байгаарай” гэдэг үг. Нөхрийнхөө талаар асуухаар “Тэр удахгүй ирнэ.Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал уулзалтуудтай байгаа. Энэ тухай та бусадтай холбогдож, ярилцах шаардлагагүй” гэж байсан юм.  Ингээд удаагүй дээ. Хэдэн өдрийн дараа түүний эхний орлон тоглогч гарч ирсэн. Ингээд би Путиний амийг хороохоор аль эртнээс бэлтгэж, орлон тоглогчийг нт маш эртнээс маш сайн бэлтгэсэн байна гэдгийг мэдсэн юм.Гадаад төрхөөрөө тэр бол  Путинтэй үнэхээр адилхан байлаа.  Гэвч энэ бол шал өөр хүн гэдгийг би мэдэрсэн. Тэр үед охидоо гадагш нь явуулчихсан байсан. Түүнд би үнэнч эхнэр болж тоглох шаардлагагүй байлаа. Ингээд л надад сонголт гарч ирсэн юм. Би өмнөх шигээ элдэв арга хэмжээнээс, сэтгүүлчдийн нүдэнд өртөхөөс зугатаж байлаа.  Огт танихгүй хүний эхнэр байна гэдэг надад үнэхээр аймшигтай санагдсан. Тэд намайг энэ бүхнийг мэдэрнэ, мэднэ гэдгийг мэдэж байсан учраас намайг орлон тоглох нэгнийг хайж байсан юм билээ. Гэхдээ хэрвээ намайг орлон тоглогч олдчихсон бол аль хэдийнэ би энэ ертөнцөд үгүй болсон байлаа. Бид гайхамшгийн хүчээр энэ бүхнээс зугатаж чадсан юм шүү. Мэдээж энэ аймшгаас гарахад минь тусалсан хүмүүсийн би нэрлэж чадахгүй нь. “Салалт” бол миний аврагдах гарч. Одоо би хилийн чанадад амьдарч байна. Миний амьдрал сайхан байна. Харамсалтай нь Орос оронд юу болж байгааг харах үнэхээр хэцүү байна шүү. Хүмүүс минь сэхээрээч ээ. Та нар хамгийн адгийн ядуу амьдарч байна. Оросын цус нэгтнүүд маань цаашид хэрхэх билээ гэдэг асуулт намайг үргэжл зовоож байна.  Та нар минь айж эмээлгүй эх орон минь ямар байдалтай байгааг нэг хараач ээ хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн экс эхнэр ярьжээ хэмээн http://pilar-lar-lar.livejournal.com/4979.html сайтад мэдээлсэн байна.

асса.мн


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 March 2015

hahaha saihan shaahiimaa bas neeree.

Сэтгэгдэл бичих