Оршин суугчид нь өөрсдөө СӨХ-өө байгуулах ёстойгоо мэддэггүй

Нийслэлийн иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг асуудлын нэг нь СӨХ-ын үйл ажиллагаа юм.

Тийм ч учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-үүдийг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.

soh

Тухайлбал уулзалтын үеэр СӨХ-ийн төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ийн удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-өө байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн “халаасыг сэгсрэх” асуудал гарсаар байна. Өөрөөр хэлбэл, СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцолж маш их гомдолтой байгаагаа дурьдацгааж байлаа.

Мөн 3500 төгрөгийн хураамж авдаг мөртлөө цэвэрлэгээ үйлчилгээ сайн, иргэдийнхээ төлөө ажилладаг үлгэр жишээч СӨХ-ууд байхад ашиг орлого олохын төлөө оршин суугчдыг хохироож, туйлдуулж байгаа асуудлыг ШӨХТГ-аас шийдэж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна.

баззньюс.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.