Х.Тэмүүжинг гэрчээр дуудна

3348e0f0d3588774bigӨнгөрсөн онд Г.Сарангэрэл гэх эмэгтэйг хар тамхи хэрэглэсэн хэмээн шүүхээс буруутгаж, түүнд хоёр жилийн хорих ял оноосон. Харин энэ сарын эхээр суллагдах байсан ч тодорхой шалтгааны улмаас суллагдах хугацаа нь хойшилжээ. Харин түүний өмгөөлөгч Г.Батбаяр болон Г.Сарангэрэл нар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэр хүндэд нь халдаж гүтгэсэн хэмээн үзэж түүнээс тэрбум нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэнийн хэргийн шүүхэд ханджээ. Шүүх О.Баасанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэрэгсэхгүй болгосон байна.Улмаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр дахин давж заалдаж, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг улс орон даяар эрэн сурвалжуулах хүсэлт гаргажээ.

Мөн уг хэрэг анхнаасаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой байсан учир түүнийг шүүх хуралд гэрчээр оролцох ёстой гэж үзвэл гэрчээр оролцуулна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс онцолсон. Х.Тэмүүжинг гэрчээр дуудах хүсэлтийг нэхэмжлэгч гаргавал үүнийх нь дагуу дуудна. Шүүх дээр ирээд миний үйлчлүүлэгчтэй харилцаагүй байснаа гэрчлээд өгвөл сайн л байна. Хэрэв гэрчээр дуудаж хуулийн хугацаанд ирэхгүй бол албадан оролцуулах хүсэлт гаргана гэдгээ мэдэгдээд байна.

викимон.мн

URL:

Сэтгэгдэл бичих