Хөгжилтэй зөвөлгөө

salhindgarahargas

Өнөөдөр ааш зан гэж хайлсан тугалга шиг л байна. тийм болохоор та бүхэндээ амьдралд хэрэгтэй, нэн чухал хэдэн зөвөлгөө өгдөг хэргээ.

Зөвөлгөө 1: гар утсаа хулгайд адлахгүй байх хамгийн шилдэг арга бол Nokia 3310 барих. Хулгайч зүүн халааснаас чинь аваад баруун халаасанд чинь хийчихнэ.

Зөвөлгөө 2: хэрэв хэн нэгэн танихгүй хүн таны өгзөг хөхийг илээд, тэмтрээд байвал халаасны хулгайч ажлаа хийж байна гэж бодоод яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Сээтэгнэх гэсний хэрэггүй.

Зөвөлгөө 3: Бүсгүйчүүд маань өглөө нүүрээ будаж шунхдах, үс гэзгээ засах гээд ажил ихтэй байдаг. Энэ асуудлыг хамгийн хурдан,элдэв зардал мөнгөгүйгээр шийдэх арга бол гудамжаар арван миниут алхах. Байгаль салон танд шороон пудра тавьж, үсэнд чинь шороон сор цацаад, хэрэв бага зэрэг бороо шиврэх юм бол тэгээл үс чинь элс шороотой барьцалдаад лак, гель хэрэглэхгүй сайхан хэлбэржээд ирнэ.

Зөвөлгөө 4: биеийн тамираар тусгайлан хичээллэх гэсний хэрэггүй. Нийслэл хот маань тэр чигтээ спорт заал л гэсэн үг. Хаа сайгүй нүх – үсэрч л таарна, хаяад явчихдаг автобус – гүйж л таарна, дандаа эвдэрдэг лифт – мацаж л таарна.


URL:

Сэтгэгдэл бичих