Ч. Улаан гишүүн ангийн андаа морьдоос дорд үзэв

Зуны сар зургаа гэгчээр наадам  дуусах болоогүй. Хаа ч байсан юм бэ.  Сураг сонсохнээ УИХ-ын гишүүд хөдөөгүүр наадам хэсээд төрийн ордноор шагайх гишүүн алга. Морь уралдуулдаг гишүүдээрээ Монгол Улсын парламент дэлхийд нэгдүгээрт орох нь маргаангүй тодорхой.Үүний тод илрэл нь наадмын дараагаар нэгэн сэтгүүлч УИХ-ын гишүүн Ч.Улаан руу утас цохиж УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо мөнгө төгрөг авсан идсэн гэх асуудал үүсгээд байгаа Д.Дондог гишүүний хувь заяаг хэрхэн шийдэх гэж байгаа тухай асууж. Гэтэл мань хүн хариулахдаа юун Дондог наана чинь миний уясан морь уралдах гэж байхад тэр ямар хамаа байна ухааны юм хэлж. Наадам байна уу дайн байна уу хамаагүй төрийн хүний амнаас унаж байгаа үг бүхэн хариуцлагатай байх ёстой. Үгэн дотор үг үхэр дотор гиваа  гэж байдаг даа. Тэгэхээр энэ наадмаар олон түмэн магнайгаа хагартал баярлаж байх зуур  дотор нь туйлын их давчуу гутал нь бариухан байсан хүн бол УИХ-ын гишүүн Д.Дондог болж таарах нь. Харин нам нэгт ангийн андаа доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол цагт нь морьноос дор үзэх үе байдаг л юм байна. Өндөр хавцлаас хурдан морь, Д.Дондог гишүүн хоёрын аль нэгийг нь заавал түлхэнэ аль нэгийг нь сонго гэвэл эрхэм гишүүн хэнийг нь сонгох бол.

Д.Ганцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.