Алдартнуудын хөвгүүдийг гонсойлгосон Э.Мишээл буюу Топ Э.Одгэрэлийн ганц охины сонголт хэн бэ

MisheeeleeeeeeМөнхийн залуу хатагтай Э.Одгэрэлийн ганц охиныг танихгүй хүн ховор. Номын мөр хөөсөн аав, Монголын мисст аман хүзүүдэж, загварын тайзыг эргэлт буцалтгүй сонгосон ээжийн дундаас мэндэлсэн ганц охин. Өвөө Санжжав нь Монголын сэтгэл судлалын нэртэй эрдэмтэн хүн.

 

Тиймээс Одгэрэлийн ганц охин Мишээл аавынхаа оюун ухааныг, ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн гэдэг.

 

Э.Мишээлийг Москвагийн их сургуулийг төгсөхөд нэрт жүжигчин Гомбосүрэн гуайн ач хүү хойд хөршид хөгжмийн дээд сургууль төгссөн Мөнх-Эрдэнэ алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж гэрлэхийг гуйсан ч нааштай хариу сонсоогүй гэдэг.

 

Өдгөө ч түүнд сүй тавихаар бэлэг сэлт хүргүүлэх эрчүүд олон байгаа бөгөөд тэдний дунд монголын нэр төртэй хүмүүсийн хүүхдүүд ч нэлээд байгаа гэнэ. Гэвч Э.Мишээл сонголт хийхийг яарахгүй байгаа бололтой.

 

Тэрбээр ойрын хэдэн жилдээ хүний гэргий болох төлөвлөгөөгүй байгаа гэж найзууддаа ярьсан гэнэ. Тиймээс олон эрчүүдийн сэтгэлийг гонсойлгосон үзэсгэлэнт бүсгүйн сонголт хэн байх бол гэсэн асуултын хариуг цаг хугацаанд даатгахаас өөр арга алга даа.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих