Хүүхдийн зам тээврийн осол 16,7 хувиар буурчээ

2014 онд нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд зам тээврийн ослоос  болж амь насаа алдсан  бол улсын хэмжээнд 48 хүүхэд  энэхүү ослоор амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээ байсан юм.  Тэгвэл хүүхдийг автомашины  осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах  зорилготойгоор Нийслэлийн Замын Цагдаагийн газар,  Монголын Залуучуудын Холбоо хамтран ажилласны үр дүнд  хүүхдийн зам тээврийн осол, гэмтэл 16,7 хувиар буурчээ. Тодруулбал 2015 оны 2 сарыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  хүүхдийн осол гэмтэл 16,7 хувь, хүүхдийн зам тээврийн  осолд өртсөн  байдал 17,8 хувиар  буурсан сайхан мэдээг дуулгаж байна.

Энэхүү хамтын  ажиллагааны хүрээнд хүүхдийг  зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх , эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газартай хамтран  МЗХ – ны дэргэдэх Авто замчин Залуучуудын Холбооны санхүүжилтээр хийгдсэн  2000 постерыг хүүхэд тээвэрлэж буй машин бүр  дээр нааж жолооч бүрт анхааруулсан. Түүнчлэн хүүхдийг  осол аваараас  сэргийлэхэд  чиглэсэн  нийгмийн  шторк хийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацахын зэрэгцээ сошиал ертөнцөөр анхууруулга посторыг олон нийтэд түгээж байсан юм.

Эцэг эхчүүдийн хамгийн хайртай хүн  нь мэдээж үр хүүхэд нь.  Тиймээс  эцэг эхчүүдэд  үр хүүхдээ зам тээврийн  ослоос  урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээлэл түгээж,  идэвхжүүлэх  үйл ажиллагаа зохион байгуулвал  хүүхдийн  зам тээврийн  осол  буурах нь  дээрх  ажлын үр дүнгээс  тодорхой харагдаж байна. Цаашид  хүүхдийг  зам тээврийн ослоос  урьдчилан  сэргийлэх  чиглэлд Монголын Залуучуудын  холбоо, НЗЦГазар илүү өргөн  хүрээнд   хамтран  ажиллахаар болсон байна. Тухайлбал олон улсын  стандартанд нийцсэн “хүүхэд  зорчиж байна” гэсэн тээврийн хэрэгслийн таних тэмдэг хийж автомашинтай эцэг эхчүүдэд  түгээх  хүргэх , сошиал  медиа  идэвхижүүлэлт хийх, телевизүүдээр  анхааруулах  видео  шторк  хийж цацах, томоохон акц үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм байна.

Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалъя.

11088111_864964530212224_1455875578_n 11120933_864964526878891_744355361_n 11130391_864964540212223_162397897_n 11130578_864964523545558_1879781644_n


URL:

Сэтгэгдэл бичих