Төрийн албыг хэдий болтол төрлийн алба болгох вэ Ерөнхий сайдаа

UBEG-AND“Хүн шиг амьдарья, Улс шиг хөгжье”  уриатайгаар сонгуульд 2012 оны сонгуульд оролцсон АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран  Шинэчлэлийн гэх засгийн газар байгуулан ажилласан. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг  нэг ч төрийн албан хаагчийг  хальж солихгүй гэж байсан  боловч энэ үг нь хий хоосон тунхаг төдий байсан нь удахгүй илчлэгдсэн.

11074158_816673278413623_696799804450436039_n

Улс орны хөгжлийн нэг чухал зарчим бол төрийн мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах явдал юм. Харамсалтай нь  Шинэчлэлийн болон Шийдлийн гэх  сүржин нэр, даржин төрхтэй АН-ын Засгийн газруудад энэ зарчим үйлчилдэггүй бололтой. АН-аас “угшилтай” төрийн  дунд, доод шатны хурган дарга нар төрийн албыг төрлийн алба гэж ойлгосон юм болов уу гэмээр халаа сэлгээ хийгдэж,  эрхэлсэн ажилдаа  мэргэшсэн албан хаагчдыг  өөрийн багаа бүрдүүлж байгаа нэрийдлээр хууль зөрчин халж, тэдний оронд дөнгөж сургууль төгссөн, төрийн ажлыг мэдэх нь бүү хэл, албан бичиг ч зөв   төлөвлөж чадахгүй хүмүүсээр хальж  солих нь хирээс хэтэрлээ.

Ийм нэг халаа сэлгээнд өртөж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг хууль, зөрчин үндэслэлгүй халсан төрийн байгууллагын нэг бол Улсыг бүртгэлийн Ерөнхий газар ажээ.

УБЕГ-ын даргаар 2012 оны 9 сард томилогдсон АН-ын “Алтан гадас” фракцаас “угшилтай” Ц.Пүрэвдорж гэх эрхэм  улсын бүртгэлийн газрыг өөрийн хүмүүсээр бүрдүүлж байгаа  гэдгээр түрий барин мэргэшсэн төрийн албан хаагчдын ялимгүй зөрчил гаргасныг нь дэвэргэн ажлаас халах үндэслэл болгон чөлөөлсөөр байгаа гэнэ. Тэр байтугай 7 сартай жирэмсэн, жирэснийхээ  чөлөөг авах гэж байсан ажилтнаа ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, энэ асуудлаар өөртэй нь уулзсан тухайн ажилтанг тохуурхан ”Жирэмсэн гэдгийг чинь  би мэдээгүй. Халах хүмүүсийн тоонд орсон байна  Битгий асуудал болгоод байгаарай” гэж хэлсэн гэнэ. Ингэж  ажлаа эрхэлж явсаар жирэмснийхөө чөлөөг авч чадаагүй ажилтнаа гэнэтхэн халснаа тэрээр ямар ч тайлбар өгөлгүйгээр өрөөнөөсөө хөөн гаргажээ. Ц.Пүрэвдорж даргын хууль зөрчсөн үйлдэл үүгээр дуусахгүй. Тэрээр цомхотгол хийх нэрээр  ажилтнуудаа ажлаас гарах өргөдлийг нь өөрсдөөр нь бичүүлээд, дараа нь тухайн орон тоон  дээр шинэ хүн авч ажиллуулах зэргээр хууль зөрчөөд зогсохгүй, нэгэн дор олон хүнийг хоморголон халсан тушаал гаргажээ.

tushaal

Ц.Пүрэвдорж ингэж  төрийн  мэргэшсэн албан хаагчдыг олноор нь хоморголон халахдаа Засгийн газрын хүчингүй тогтоолыг үндэслэл болгосны зэрэгцээ Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг илтэд зөрчсөн нь илчлэгдсэн байна.  Дээр нь ажлын туршлага, үр дүн, мэргэшсэн байдал зэргийг огт харгалзан үзэлгүйгээр зөвхөн өөрт нь “үйлчилдэг” бялдуучлагчдын “армийнхан”-аа  үлдээсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Үүнээс үүдэн улсын бүртгэлийн газрын дарга Ц.Пүрэвдоржийн итгэлийг олсон гэх түүний талын  хүмүүс тус газрын 3 давхарт удаа дараа архидан согтуурч, сахилгын болон ажлын хариуцлагын зөрчлийг гаргасаар атал тэдэнд ямар нэг байдлаар шийтгэл хүлээлгэхгүй  “толгойг нь илсээр” байгаа гэнэ.

Түүгээр зогсохгүй Ц.Пүрэвдорж  эхнэрийнхээ эзэмшлийн “Golden pen” бичиг хэрэгслийн дэлгүүрээс УБЕГ-ын бичиг хэргийн зүйлсээ авах үүрэг өгч, ингэхдээ зах зээлийн үнээр өндөр өртөгөөр худалдан авалт хийлгэсэн тухай баримт мэдээлэл байх юм.  Түүний энэ үйлдэл нь Ашиг сонирхолын хуулийг илтэд зөрчсөн хэрэг  болно. http://www.eagle.mn/content/read/8218.htm

Ийнхүү Засгийн газрын нэг агентлагийн дарга нь төрийн албыг хувийн компани мэтээр ойлгон, өөрийн талын хүмүүсээр тойрон хүлээлүүлээд мэргэшсэн төрийн албан хаагчдыг хууль зөрчин  хоморголон халж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ.

Ц.Мөнх

Ugluu-logo2028


URL:

Нэр: soyloo Огноо: 3 April 2015

ene gants saihanbileg saidiin hiih asuudal bish shuu dee bugdeeree heletswel buruugui buleen usaar ugaawal hirgui gedeg baihaa deesh damjuulaad shiideed uguusei l gej husie

Нэр: aagii Огноо: 3 April 2015

ened yaagaad gants yrunhii said buruutai gej ter tuhain gazriin dargiin asuudal bizdee

Нэр: baigali Огноо: 3 April 2015

ene bas l neg saihanbilegiig gutgeh gesen sanaa yu tei

Нэр: gfujhdjk Огноо: 3 April 2015

saihanbilegiig demjij bn

Нэр: saidad Огноо: 3 April 2015

yrunhii saidaa unen shudarga gesen zangaa enen deer ard irgeddee haruulaarai ard irged tanid ih itgel uzuulj baigaa shuu

Нэр: irgen Огноо: 3 April 2015

erunhii said ene asuudliig harah bha shiideh bh gej itgej bna

Нэр: БАГШ Огноо: 3 April 2015

16-онд ардчилалын нэртэй луйварчдаас салж улс орноо ард олноо амраах юмсан даа

Нэр: irgen Огноо: 3 April 2015

iim ymnuud uls ornii hugjliig hoish tataad bgam da shiideh heregtei

Нэр: irgen Огноо: 3 April 2015

yun so sanal we saihanbilegt tawiad bga ymu ene bas hen negnii shou bish biz

Сэтгэгдэл бичих