Ч.Сайханбилэг:Тавантолгойн хэлэлцээ төгсгөлийн шатандаа орлоо

998fdeb3-e16e-4819-a2e1-1b630acd0e2c

Монгол Улсын эдийн засгийн форум-2015 өнөөдөр эхэлсэн билээ. Форумыг “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ. Итгэлцэл гэж нэрлэсний учир нь бол тодорхой. Уул уурхайд хөрөнгө оруулагчид Монгол улсад итгэж хөрөнгөө оруулах нь бараг байхгүйтэй ижил хэмжээнд багассан.

Нэг талдаа үүнээс болж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцээ хийж байна.

Эдийн Засгийн форумын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Яг энэ өдрүүдэд Тавантолгойд шалгарсан консорциумтай хийж байгаа хэлэлцээр төгсгөлийнхөө шатанд орж байна” гэж хэллээ. Тавантолгойн хэлэлцээний тухайд хөрөнгө оруулагч тал шийдвэрээ хэлэх л үлдээд байгаа гэх.

Монгол улсын Засгийн газрын зүгээс тэдэнд:

-Хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж, дуусгах,

-Жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэр ашиглалтад оруулах,

-Жил бүр 30 сая тонн угаасан нүүрс экспортлох,

-Монголын компаниудтай, монголын ханган нийлүүлэгч компаниудтай хамтрах,

-Компанийн болон улсын роялти төлбөр төлөх. -Татварын урьдчилгаа төлбөр төлөх /300-500 сая ам.доллар/,

-“Эрдэнэс Тавантолгой” компаний “Чалко”-д төлөх өрийг төлөхөд оролцох гэсэн долоон шаардлагыг тавиад байгаагаа хэлж байна.

Харин хөрөнгө оруулагчид эдгээр асуудлыг манай талд ашигтайгаар шийдэн нэг тийш нь болгож харилцан гэрээгээ байгуулчихвал Тавантолгойн нүүрсийг ашиглаж эхэлнэ.

гэрэг.мн


URL:

Сэтгэгдэл бичих