Ийм л байна даа, эрхэм Хэрээнүүд ээ

81ded7814414837270ca92b4e1671d89

Эдийн засгийн форумын нээлт дээр ноён Баабарын тавьсан “Хэрээг өргөмжлөөд бүргэд гэдэггүй” хэмээх илтгэл өнөөдөр олон хүний загатнасан газар маажиж байна. Тэгээд ч хэрээг яаж ч гоёж гоодоод нэмэр байхгүй. Хэрээ хэрээ хэвээрээ л үлддэг, тэгээд ч урт настайг нь яана аа. Харин тэр хэрээ маань ирэх ирээдүйн өмнө хийсэн нүглээ бага ч болтугай наминчилж, гэгээрвэл юу юм бэ гэхээс.

Гэхдээ ийм зүйл болохгүй нь манай хэрээнүүдийн байж байгаа царайнаас нэвт харагдана. Тэд тахиа шиг донгодоод, тогос шиг гоёсон ч нэмэр байхгүй. Бид итгэж найдахаараа нэг болсон. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ.

Харин хаа очиж энэ жилийн “Итгэлцэл” эдийн засгийн форумын нээлт дээр манай төр засгийнхан, эрх баригчид унтаад сэрсэн хүүхэд шиг уралдан зүүд мөрөөдлөө ярьцгааж байгаа нь сайн хэрэг. Буруугаа хүлээх, зөвшөөрөх гэдэг нэг талаас сайшаалтай боловч цаанаа, далд санаандаа юу уугиулж байгаа ва гэдгийг манайд хөрөнгө оруулсан, оруулахыг сонирхож байгаа нөгөө тал ёстой л нөгөө хаширсан хүний харцаар ажиглаж байна.

“Оюутолгойн далд уурхай оны эцсээр хөдөлнө” хэмээн Монгол улсдаа л номер нэг гэгдэх эрх мэдэлтэн хэлж байхад хэн ч түүний үгийг сонссонгүй, сонсохыг ч хүссээгүй. Тэр битгий хэл юман чинээ тоогоогүй. Нэг үгээр түүний үгэнд итгэхгүй байна. Ээлжит PR, популист мэдэгдэл нь байна хэмээн чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Гэтэл нөгөө манай уран сайхны нэгэн кинон дээр гардаг шиг “хаа газраас ирсэн амьтан бэ” гэмээр Рио Тинто хэмээх ААН-ийн гүйцэтгэх захирал Сэм өвөөгийн хэлсэн дайвар үгэнд дэлхий итгэж байна.

Ийм л байна даа эрхэм Хэрээнүүд ээ. Үүцээ ухуулж, өврөө уудлуулж, байдгаа нээсэн Монголчуудын үгийг дэлхийн хэвлэл, мэдээллийнхэн үг гэж үзэхгүй байгаа хэрнээ өвөр түрийг нь дураараа ухаж онгичин, өвөг дээдсийнх нь үлдээж, өвлүүлсэн онгон дагшин байгалийг сүйтгэн ашиг, хонжоо олж байгаа этгээдүүдийн үгэнд итгээд байгаа тухай маш ноцтой баримтыг манай шинжээч, судлаачид хэллээ.

Гэтэл манай хэрээнүүд: -“Биднийг дэлхийд хотел, мотел гэж нэрлээд байна, одоо яах уу” хэмээн гоншигносоор сууж байна. Уг бид чинь тусгай хууль мууль зохиож дэлхий нийтэд өөрсдийгөө сурталчлах, таниулах, үгүй ядаж зөвөөр ойлгуулах гэж манайдаа л том, хүчирхэг МОНРТ, Монцамэ гэх мэт мэдээллийн хэрэгслийг өврөөсөө хөрөнгө мөнгө гарган санхүүжүүлдэг биш билүү.

Шийдлийн засгийн газар олон нийттэй харьцах албаа томруулж, томосгон дарга, цэргээ зөвлөх хэмээн өргөмжлөөд өч төчнөөн төгрөг төсөвлөн санхүүжүүлээд байгаагүйсэн биш билүү.

Өнөө дарга нар өөрийн ажлаа сурталчилна гэхээр төсвийн мөнгөнөөс хэдэн төгрөг тараан хуваарилах хэмжээнд ойлгоод байхаар одоо яалтай ч билээ дээ. Ийм л байна даа, эрхэм хэрээнүүдээ.

Г.Чугаа /түдэй.мн/


URL:

Нэр: зүрх судас лекц Огноо: 3 April 2015

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас: 96665038

Нэр: Anonymous Огноо: 3 April 2015

Uhej bxda taarsan sem

Сэтгэгдэл бичих