Британи багш сурагчтайгаа секс гэрээ хийсэн нь тогтоогджээ

ac7bc7126029fe3d06cacba74b58ed4216 настай сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон Их Британийн нэгэн багшийг мэргэжлээрээ ажиллах эрхийг нь бүх насаар нь халжээ. 31 настай багш Келвин Лорейн гэгч сурагч охинтой бэлгийн харьцаанд орох секс гэрээ хийж байсан нь илэрсэн байна.
Сандерлендын дунд сургуульд математикийн хичээл заадаг байсан тэрээр  сурагчтайгаа интернетээр танилцаж нэг сарын турш “Skype”-аар харилцаж байгаад уулзжээ. Тэд анх бэлгийн харьцаанд ороход охин 16 настай байсан ч  мессенжерээр харилцах үед багшийнхаа хүсэлтээр нүцгэн зургуудаа илгээхдээ 15 настай байсан тул насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэмээн буруутгагдсан байна. Тэрээр сурагчаасаа 40 нүцгэн зургийг нь онлайнаар хүлээн авсан гэдэг нь тогтоогджээ.
Британийн багш сурган хүмүүжүүлэгчдийн Үндэсний коллеги нөхцөл байдалтай танилцаад Лоренийг ажлаас нь халж, багшлах эрхийг нь хассан юм.

 

www.jirgee.mn


URL:

Сэтгэгдэл бичих