Төл бойжилт 99 хувьтай байна

zaluu_5521fd9b8a0bd_1

Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 32 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл хүлээн аваад байна. Төл малын 18.3 мянга нь  ботго, 39.6 мянга нь унага, 142.3 мянга нь тугал, 3394.0 мянга нь хурга, 3252.1 мянга нь ишиг байгаа юм. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгууд 40–өөс дээш хувьтайгаар тэргүүлж байна.

Т.Болор


URL:

Сэтгэгдэл бичих