Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар маргааш баруун зүгийн нутгийн зарим газраар, 3-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун, төв болон говийн нутгаар, 5-нд зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 4-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.


URL:

Сэтгэгдэл бичих