Бүгд найрамдахчууд Обамаг Путинээс илүү аюулт дайсан хэмээн үзэв

61lpk577to3p15b4qthjdv61dvБүгд найрамдахчуудын гуравны нэг нь Ерөнхийлөгч Барак Обамагийн АНУ-д учруулж буй хор хохирол нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадынхаас ч илүү хэмээн үзсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Өнгөрсөн сард онлайнаар явуулсан “Ройтерс” агентлагийн судалгаанд Америкийн 2809 иргэн оролцсон байна. Тэдгээр хүмүүс АНУ-д аюул учруулж буй улс орон, байгууллага, үйлд явдал, хувь хүний аюулын хэмжээг 1-5 хүртэл түвшинд үнэлэн саналаа өгчээ.
Судалгаа оролцсон бүгд найрамдахчуудын 34 хувь нь Барак Обамаг өөрийнхөө улсын хамгийн аюултай дайсан буюу тавдугаар түвшинд аюул учруулж буй хүн хэмээн үзэж буйг нотолжээ. Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 25 хувь нь Путинг, 23 хувь нь Башар ал Ассадыг Америкт аюул учруулж буй хувь хүн хэмээн Обамагийн араас жагсаасан байна.
Гуравдугаар сарын 16-аас 24-ний өдөр хүртэл явуулсан судалгаанд оролцогчдын 1083 нь Ардчилсан нам, 1059 нь Бүгд найрамдах намыг дэмжигчид байв.
Гэхдээ энэхүү судалгааны үр дүнг америкчууд цочирдон хүлээж авахгүй байгаа хэмээн олон улсын шинжээчид дүгнэжээ. Учир нь өмнөх судалгаануудад ч төрийн эрх баригчийг аюултай хүн хэмээн үздэг тухай мэдээлсэн байна.
Ерөнхий дүнгээр респондентүүпдийн 58 хувь нь “Исламын улс” бүлэглэлийг, 43 хувь нь “Аль-Кайда” бүлэглэл, 34 хувь нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, 27 хувь нь Ираны Аяатолла Али Хаменейг АНУ-ын хамгийн аюултай дайсан хэмээн үзжээ. Харин аюултай үйл явдлын хувьд уур амьсгалын өөрчлөлт, хар тамхины худалдаа, арьс өнгөөр ялгаварлах үзэл зэрэгт түлхүү саналаа өгчээ.

Г.Үжин

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих