Ус зайлуулах хоолой хүний дээрээс унах гэж байжээ

uls_55247472a3e9d_1Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 2, зөрчлийн 5, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тухайлбал:

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 1 дүгээр гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг очиход 12х10 хэмжээтэй Богд хайрхан хүнсний дэлгүүрийн барилга шатаж байсныг унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр эд хогшил шатаж байсныг унтраасан.

Аврах ажиллагаа

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Алтан өргөө хотхоны 72А дугаар байрны 1 дүгээр орцны ус зайлуулах хоолой дотроо мөс тогтож хүний дээрээс унах гээд байна гэсэн дуудлагыг өгснийг Аврах ангийн бүлгийг очиход 6 метр орчим ус зайлуулах хоолой унах гэж байсныг аюулгүй болгосон байна.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих