ДОХ-ын халдвартай гэх жимсийг шалгаж байгаа гэв

b27c017f887db26fbigСошиал ертөнцөөр “ДОХ-ын халдвартай цус шахсан жимс орж ирсэн. Худалдаалагдаж байна. Болгоомжилно уу” гэсэн мэдээлэл хүчтэй тархаж, хүн бүр шэйр хийн тарааж байгаа билээ. Бэрсүүт жүржинд улаан цус шиг юм шахсан уг жимсний зургийг нэгэн иргэн Мэргэжлийн хяналтын байгууллагад илгээж, шалгахыг хүсчээ.

Мэдээллийн мөрөөр дээрхи газраас шалгаж эхэлсэн бөгөөд “Манайд албан байгууллага болон хувь хүнээс ийм мэдээлэл ирээгүй. Нэгэн иргэний хүсэлтээр шалгаж байна. Гэхдээ хэзээ ч ийм зүйл байх боломжгүй. Хамгийн гол нь хэн халдвартай, тэр цус шиг улаан юм нь ДОХ-ын халдвар гэдгийг шинжилсэн юм бэ? Энэ мэдээллийг тараасан хүнийг өөрийг нь шалгана” гэдгийг мэргэжлийн эх сурвалж өгүүлэв.

викимон.мн

URL:

Нэр: zochin Огноо: 8 April 2015

Энэ мэргэжлийн хяналтын гээд байгаа нөхдүүд яаг юу хийгээд явдагийг ойлгодоггүйшд.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.