Усан оргилуур, усан толионы байгууламжуудыг шалгаж эхэллээ

Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа усан оргилуур, усан толионы байгууламжийн ашиглалтад үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс нийслэлийн 9 дүүргийн 125 усан  оргилуурт үзлэг шалгалт хийж эхэллээ.

3rkgh680cs7qo4cdi88vol4423

Шалгалтаар усан оргилуур, усан толио бүхий байгууламжуудын хэвийн ажиллагааг хангаж байгаа эсэх, хөрөнгө оруулалтын  үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, ашиглагч байгууллагуудын боловсон хүчний байдал, техникийн аюулгүй байдал, технологийн горим, ажиллах цагийн хуваарь, арчилгаа хадгалалтын  горим, эрүүл ахуй, ариун цэврийн байдал, ашиглалтын зардлын төлөвлөлтийг шалгах юм. Цаашид шинээр хийгдэх байгууламжуудад орчин үеийн архитектурын болон техникийн шийдэл бүхий төлөвлөлтийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захирагчийн ажлын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ус сувгийг удирдах газар  Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтыг зохицуулах зөвлөл,  ШУТИС, Сууц өмчлөгчдийн холбооны мэргэжилтнүүд орсон бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл шалгалт хийж, нэгдсэн дүнг танилцуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих