Дөрвөн настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

6e5d5d2bf77c2385bigХоёрхон хоногийн өмнө хичээлээ тараад харьж явсан есөн настай охиныг хүчирхийлсэн аймшигт хэрэг гарч, олныг цочирдуулсан.

Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр үүнтэй төстэй жигшүүрт хэрэг Увс аймгийн Өмнөговь суманд гарчээ. Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай багийн Цэхээ гэдэг газар дөрвөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна.

Уг хэргийг 50 настай Балт гэгч үйлдсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тэрбээр уг хэргийг урьдаас төлөвлөж, санаатай үйлдсэн бололтой. Учир нь сэжигтэн дүүгээ харж байсан хүүг гар утсаараа хуурч, гэрээс гаргаад, дөрвөн настай бяцхан охиныг хүчирхийлжээ. Тэр ч бүү хэл, охиныхоо эмзэг эрхтнээс цус гарч байгааг хараад цагдаа дуудахаар завдсан ээжийг нь хутгаар сүрдүүлсэн байна.

Гэвч ээж нь амь тэмцэн байж цагдаад дуудлага өгөн, охиноо эмнэлэгт хүргэжээ. Охин одоогоор аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд юу ч дуугарахгүй, ямар ч хөдөлгөөн хийхгүй, тааз ширтэн хэвтсээр байна гэж албаны эх сурвалж хэллээ.

Харин гэмт этгээд Балтыг Баян-Өлгий  аймгаар дамжин ОХУ руу оргон зугтах гэж байхад нь баривчилжээ. Одоогоор хэрэгтнийг Увс аймагт цагдан хорьж, шалгаж байгаа аж.

www.mnews.mn


URL:

Нэр: зочин Огноо: 9 April 2015

Цэцэг шиг ургаж, өсч яваа бяцхан охидыг бузарлагчдыг хөнгөлж тайган болгоод, олон жилээр хорьж шийтгэдэг хатуу хуультай болъёоо. Хүмүүнлэг энэрэнгүй нийгэмд ухаалаг амьдарч чадахгүй, бусдын амьдрах эрхийг хязгаарлаж байгаа этгээдүүдийн өөрсдийнх нь эрхийг хасч болно байлгүй. Ер нь манайд тангарагтны шүүх хэрэгтэй байж магадгүй л юм. Хэргийг үнэн зөв шийдвэрлэх магадлал өснө дөө. АНУ-ыг дуурайгчид санаачлага гаргахгүй юм байх даа.

Сэтгэгдэл бичих