Гэрлэлтээ цуцлуулснаа тэмдэглэж шивээс хийлгэжээ

Америкийн иргэн Жеки Мур гэрлэлтээ цуцлуулснаа тэмдэглэж биеэрээ дүүрэн шивээс хийлгэжээ. Өдгөө 41 настай, хоёр хүүхдийн ээж тэрбээр шинэ амьдрал эхлэхийг хүсэж, өөрчлөлт хийсэн нь энэ аж. Нүүр, нуруу, гар хөлдөө аалз, цэцэг, нүд, одны дүрс бүхий шивээс хийлгэсэн Жеки “Энэ бүхэн миний шинэ найз залуугийн бүтээл.

Биений маань 85 хувь одоо шивээстэй боллоо. Шивээс хийлгэхийг би багаасаа хүсдэг байсан.

Гэвч миний ээж, аав, дараа нь нөхөр бүгд л үүнийг эсэргүүцэж байсан. Гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа л би мөрөөдлөө биелүүлж, амьдралдаа шинэ хуудас нээхээр зориглосон” хэмээн ярьжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих