Эмгэг судлалын үндэсний төв задлан шинжилгээ хийх ганцхан ортой

Эрүүл мэнд, спортын сайд Д.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баяр нар  Эмгэг судлалын үндэсний төвийн ажилтай танилцлаа.

uls_5527227cb3db7_1

Эмгэг судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна эмнэлгийн нас баралтын задлан шинжилгээг хийдэг. Гэтэл энэ төв нь өнөөдрийг хүртэл Хууль зүйн яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн байранд түрээс төлөн үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн тус төвийн эмгэг судлалын лабраторид ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж нь 30 жилийн өмнөх хэвээрээ ямарч шинэчлэл хийгдээгүй байна. Мөн бүхэл бүтэн эмгэг судлалынхаа төвийн хэмжээнд задлан шинжилгээ хийх ганцхан ортой гээд салбарын сайддаа тулгамдаж байгаа асуудлуудаа танилцууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих