ХООЛ АВАХУУЛАХЫН ТУЛД НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨЖЭЭ

Их Британийн Суонси хотын шүүх найз охиныхоо амийг хөнөөсөн 15 настай хүүд холбогдох хэргийг хэлэлцэж байна.

“The Daily Mail” сонинд мэдээлснээр Жошуа Дэвис гэгч найз охин Ребекка Эйлвордтойгоо 11 настайгаасаа үер хэж эхэлсэн аж.

Найз охинтойгоо хүнгүй газарт очсоныхоо дараа Жошуа Ребеккагийн толгой руу чулуугаар цохиж амийг нь хөнөөжээ.

Гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө тэрбээр найздаа “Би Ребеккаг алчихвал хоолонд даах юм уу” гэж ярилцаж байсан гэнэ.

Найз нь түүнийг тоглож байна гэж бодсондоо хоол авч өгөхийг зөвшөөрсөн аж. “Жошуаг тийм юм хийнэ гэж санаагүй. Зүгээр л тоглоом шоглоом хийж байна гэж бодсон” хэмээн түүний найз Брайн мэдүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.