АНУ-д өрийн асуудлаа шийдэхэд тун бага хугацаа үлдлээ

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд хяналт тавьдаг Бүгд Найрамдах болон Сенатын танхимыг удирддаг Ардчилсан намууд өрийн асуудлаас болж хоорондоо талцаж, бие биенийхээ баримталсан байр суурийг сөрж, улс төрийн тогоон доторх тэмцлийг өрнүүлж байгаа. Ноён Обама Бүгд Найрамдахчуудын боловсруулсан төслийг ердөө 2012 оны дунд үе хүртэлх өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, түүнээс цааш ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асуудал дахин дэвэрнэ гэж үзээд эсэргүүцсэн.

Гэвч хямралын дээд хязгаарыг нэмэгдүүлэх эцсийн хугацаанаас ердөө хоёрхон хоногийн өмнө ноён Обама өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, хямралаас урьдчилан сэргийлэх тухай Ардчилсан намын боловсруулсан төсөлд Бүгд Найрамдах болон Адчилсан намын удирдлагууд нэгдсэн байр сууринд хүрч, санал хураалт явуулахаар тогтсон талаар мэдэгдлээ. Уг бодлогын төслийн хүрээнд АНУ ирэх 10 жилийн хугацаанд зардлаа нэг триллион ам.доллараар танаж, алдагдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх хороог ирэх арваннэгдүгээр сар гэхэд байгуулах ёстой болох юм. Харин одоо Конгресс уг хуулийн төслийг батлах ёстой ба даваа гаригт уг санал хураалтыг явуулах төлөвтэй байна. АНУ-ын өрийн дээд хязгаарыг 14,3 триллион ам.доллар болтол нэмэгдүүлэх эцсийн хугацаа нь мягмар гаригт болох ба Ардчилагчдын боловсруулсан төслийг баталснаар АНУ-ын алдагдлыг бууруулахад эхний шатны арга хэмжээг авч чадна гэж ноён Обама онцолсон байна. Токиод ам.долларын иентэй харьцах ханш өнгөрсөн баасан гаригт 1 ам.доллар:76,7 иен байсан ба намууд нэгдсэн байр сууринд хүрсэн талаар ноён Обамаг мэдэгдэл хийсний дараа хувьцааны ханш 1,7 хувиар өсч, харьцах ханш 78 иен болж бага зэрэг өсчээ.

Өнгөрсөн өдрүүдэд Вашингтон дахь Ардчилсан болон Бүгд Найрамдах намын удирдлагууд өрийн хязгаарыг нэмэгдүүлэх эцсийн хугацаанаас өмнө амжиж зардлаа бууруулж, өрийн хязгаарыг нэмэгдүүлэх арга замыг хайж олохоор толгойгоо гашилгаж, мухардмал байдалд ороод байсан юм. АНУ-ын хуулинд засгийн газар өрөө барагдуулахын тулд өрийн хэмжээг өсгөх боломжтой гэж заасан байдаг ба Обамагийн засаг захиргаа тэрхүү өрийн асуудлыг шийдэж ядан, санхүүгийн асар их дарамттай тулгараад байна. Хоёр нам дээрх төсөлд санал нэгдсэний дараа Бүгд Найрамдах намын тэргүүн Жон Бойнер Конгрессын санал хураалтыг аль болох яаралтай явуулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Обама энэ удаагийн хэлэлцээр маш их сунжирч байгааг онцлоод Конгрессын санал хураалтын үеэр Ардчилсан боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж оролцохыг уриалжээ. Мөн ямар ч гарц шийдэл маш тэнцвэртэй байх ёстойг онцлоод зардлын танаасыг огцом ихээр хийж болохгүй хэмээн мэдэгдсэн байна.

Б.Энх

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.