Дорноговийн залуус “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!”

11136892_868547676520576_481062444_n

Монголын  Залуучуудын Холбоо нийгэмд оршиж  буй авлигын хор уршгийг таниулах, Авлигын эсрэг төрийн байгууллагуудыг нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” аяныг 2012 оны 4-р сараас эхлэн амжилттай  хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сошиал ертөнцөөс мэдээлэл авах боломжгүй орон нутгийн залуустаа авлигын хор уршгийн талаар мэдээлэл олгох  боломжийг олгохын тулд  авлигын эсрэг 5 цуврал зурагт хуудсыг бэлтгэн түүнийгээ орон даяар тараасан билээ. Энэхүү 5  цуврал зурагт хуудсыг борлуулж олсон орлого нь 2015 оны “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!” аянд зарцуулагдах бөгөөд зурагт хуудсыг худалдан авснаар авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөөх үйлст оруулж буй томоохон  хувь нэмэр болж байгаа юм. Тэгвэл  энэхүү аянд Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо нэгдэж орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудаа уриалаад байна. Одоогоор тус аянд Дорноговь Аймгийн Иргэлийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний оролцооны хэлтэс нэгджээ.

11136932_868547679853909_2008842634_n


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.