“Yahoo”, “Алибаба” цахим төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлнэ

БНХАУ-ын интернэт үйлчилгээний томоохон компани “Alibaba” “Yahoo”-той хамтран цахим төлбөрийн “Alipay” үйл чилгээ нэвтрүүлэхээр тө- лөвлөжээ. Уг үйлчилгээнд хамт ран ажиллах нь “Alibaba”-д ихээхэн ашигтай бөгөөд тус компани санхүүгийн гачаалд ороод байсан юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Жэк Магийн хэлж буйгаар уг үйлчилгээг нэвтрүүлснээр 2-6 тэрбум ам.долларын ашиг олох аж. Саяхан “Yahoo” компани “Alibaba”-д эзэмших хувьцаагаа нэмэгдүүлж, 43 хувьд хүргэсэн байна.

“Yahoo” өнгөрсөн оноос эхэлж “Alobabа”-г худалдан авах санал тавьсан ч тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд “Alipay” үйлчилгээ хэрхэхээс шалтгаална хэмээн BBC мэдээлэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.