Шүүдэрцэцэг багын зургаа харуулж мэс засал хийлгээгүй гэдгээ хэллээ

10574304_791446077572683_5084154508797386637_n

Олны танил хүмүүсийн багын зургийг тэр бүр хараад байх амаргүй. Учир нь тэд өөрсдөө багын зургаа дэлгэх дургүй байдаг. Харин жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудсандаа багынхаа зургийг нийтэлжээ.

Жүжигчин бүсгүйг хамар, ам, нүд гээд мэс хүргээгүй газар байхгүй хиймэл төрхтэй гэж хэлдэг ч тэрээр энэ бүгдийг үгүйсгэх гэж байгынхаа зургийг оруулсан уу, ямартаа ч олны танил жүжигчин бүсгүйн багын зургийг харлаа.

Тэрээр өөрийг нь гоочилж янз бүрээр хэлдэг хүмүүст хандаж ийн хэлжээ: “Ямар нэг засал хийлгээгүй, эхээс төрсөн хэвээрээ энэ хамар, ам, уруул бүгд минийх! Та нарт гэм хийгээгүй биз дээ. Би энэ байгаадаа л сэтгэл хангалуун” гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.