Азийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай”А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо.

2hqu1m7qv1u15ipgtkdvnq5orm

Тэмцээнд оролцох зардал болох 1,900,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын даамны холбооны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэнд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих