Мануухайтай сексдээд амиа алджээ

53044208Аргентины Сан-Хосе-де-Балькарсе хотод нэгэн эрэгтэй мануухайтай хурьцаж байгаад таалал төгсчээ.
Одоогоор түүний үхлийн шалтгааныг яг таг тогтоогоогүй байгаа ч цагдаа нарын таамаглаж буйгаар болон олдсон эд мөрийн баримтаар сайн эр мануухайтай сексдэх үеэрээ нүд аньсан бололтой гэнэ. 58 настай Хосе Альбертогийн гэрээс муухай эхүүн үнэр ханхлаад байсан тул хөршүүд нь байдал бишидсэн байж магадгүй гэж бодоод цагдаа нарыг дууджээ.Дуудлагаар ирсэн цагдаа нар хаалгыг нь эвдэн дотогш ортол цочирдмоор дүр зургийг олж харжээ. Альбертогийн чармай нүцгэн цогцос “гоёж гоодсон” мануухайгийн дэргэд хэвтэж байв. Мануухайд хиймэл үс өмсгөсний дээр амыг нь уруулын будгаар будаж, биед нь эмэгтэй хүний хиймэл эрхтэн бэхлэсэн байжээ.

Талийгаач эрийн хөршүүд түүнийг жирийн нэг малчин байсан бөгөөд хэнтэй ч харьцдаггүй зожиг нэгэн байсныг хэлжээ. Түүнд утас ч байгаагүй гэнэ. Нутгийн иргэд түүнийг жаахан юмтай байсан байх гэж ярьжээ. Цагдаа нар сайн эрийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих