Монголчууд бөөжиж байна, тэнгэр өршөө

54atc3nv2rl0ohbkanjqt1nssiХайрын дуунуудаараа залуусын дунд танил болсон дуучин А Cool буюу Б.Анхбаяр бөө болжээ. Энэ тухайгаа телевизээр нууж хаалгүй  ярьсан байна. Тэрээр “Надад өвөө буюу сахиус маань ирээд долоо, найман сар болж байна. Энэ тухай ингээд хүмүүст хэлсэн чинь дотор онгойгоод сайхан болчихлоо. Өвөө маань надад зөв хүн байхыг сургадаг. Тийм болохоор зөв хүн байхыг хичээж байна” хэмээжээ.

Манай урлагийн оддоос олон бөө төрсөн. “Сампил” нэрээр олны танил болсон Ганзориг, “Харанга”-ын Б.Лхагвасүрэн,залуу дуучин Эгшиглэн гээд уг барьсан бөөгийн жагсаалт хөвөрнө дөө.

Сүүлийн хэдэн жилд Монгол Улсын хүн ам бөөжиж байгаа нь янзтай. Айл болгон бөөтэй болж байна. Нүүр рүүгээ битүү хар цацаг  унжуулсан бөө нар хэнгэргээ  сүртэйеэ дэлдэн цовхчихыг хараагүй хүн байхгүй биз. Хэдэн арав, хэдэн зуун жилийн өмнө бурханы оронд морилсон хэн нэгний сүнсийг биедээ оруулж, тэрхэн зуур танигдахын аргагүй өөр хүн болж олныг алмайруулна.Нөгөө хүний дуу хоолой өөрчлөгдөж яах аргагүй алс холын тэртээгээс алжааж ядран ирсэн өвгөн, хэрэв эмэгтэй хүн бөөлж байгаа бол эмгэн болж хувирна. Тэгээд л хэдийд ч ярьж байсныг мэдэхгүй “гадаад” хэлээр ярьж эхэлнэ. Хажууд нь орчуулагч байнга ажиллах бөгөөд  хэлснийг нь хөрвүүлнэ.Тэр хэлмэрч өнө эртний хэлийг яаж сурсан, хэрхэн ойлголцоод байгаа нь сонин. Бөөд мэдэхгүй юм гэж байхгүй, асуусан болгонд хариулж хүн бүрийн ирээдүйн зам мөрийг тодруулж өгнө. Ид шидийг үзүүлэх нь бүр мундаг.  Бөө нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улаанбаатар хот байтугай Монгол орон даяар хэнгэргийн дуу тасрахаа больжээ. Монголд хоногийн 24 цагийн хэдийд хэнгэрэг нүдэх,эс нүдэхийг зохицуулсан хууль дүрэм байхгүй учир орон сууцанд ч нүднэ, гэр хороололд ч нүднэ. Онгод л орсон бол гүйцээ. Өнөөдөр нийгмийн бүх давхаргынхан бөөлж байна. УИХ-д ч бөө гишүүн бий. Бөө судлаачдын ярьж буйгаар, хүн толгойтой бүхэн бөө зайран,удган болох албагүй юм гэсэн. Монголчууд бүгдээрээ бөө,удгануудын  ганлин, хэнгэрэгнээс адис хүртэж, ирээдүйн зам мөрөө асуудаг болсон. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг харж байхад залуухан ххүхнүүд,идэр залуус бүгд л далдыг мэднэ гэх бөө удган болсон харагдана. Тэнгэрийн зарлигаар бөө болдог юм гэсэн. Хүссэн хүн болгон ч хэнгэрэг нүдээд байдаггүй юм гэнэ билээ. Тэнгэр өршөө.

garag.mn


URL:

Сэтгэгдэл бичих