Засгийн газар хэд хэдэн томилгоо хийлээ

4-14-11h_700x700

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Ц.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар өмнө нь тус газрын Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж байсан Д.Бэхбатыг томилсон байна. Мөн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оронд ямар нэгэн томилгоо хийсэнгүй.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Ойрын хугацаанд дахин ээлжит бус хуралдаан зарлаж, хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.