Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ

8ef272c3-40c1-45c5-8816-ca2ce5579b2e

Цаг агаарын аюултай үзэгдлээс болоод Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгуудад зорчихыг болиулсан гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байгаа юм. Тус аймгуудад тэнгэр бүрхэг хүчтэй шороон шуургатай байна. Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, аймгуудад бага зэргийн шороон шуургатай, Завхан аймагт бороо орж байгаа аж. Баянхонгор, Өвөрхангай аймгийн ОБЕГ-ын чиглэлийн дагуу оройны 18:00 цагаас хойш Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.


URL:

Сэтгэгдэл бичих