Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 14-16-нд албан ёсны айлчлал хийж байна. Өчигдөр тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нартай уулзаж албан болон албан бус хэлэлцлүүдийг хийсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана.

uls_552ef7fb5db68_1

Тодруулбал, Айлчлалын хүрээнд өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ганцаарчилсан уулзалт хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн хурал хийж, хамтран ажиллах чиглэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр Монгол Улсын БСШУЯ, Унгар улсын Боловсон хүчний яам хооронд 2015-2017 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Унгарт 100 оюутан тэтгэлгээр сурах боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Унгар улсын Ерөнхийлөгчийн айлчлал 21 жилийн хэрэгжиж байгаа, Монгол Улс Унгар улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Би өнгөрсөн аравдугаар сард Унгар улсад айлчлал хийсэн. Унгар улстай хамтын ажиллагааны уламжлал салбаруудтай. Тухайлбал биокомбинатыг Унгар улстай хамтран байгуулж байсан түүхтэй. Энэ биокомбинатыг цогцоор нь шинэчлэхээр боллоо. ингэж чадвал Монгол Улс чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Ази, Европын зах зээлд Унгар улстай хамтарч гарах боломж бүрдэх юм. Мөн байгаль орчны салбар, тэр дундаа ус, мод тариалах чиглэлд хамтарч ажиллах өргөн бололцоо бий. Дээрээс нь боловсролын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж гарч ирлээ. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жилдээ 15 оюутан суралцдаг байснын 100 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн сайхан мэдээ байна. Ирэх тавдугаар сард Унгар улс элчин сайдын яамаа байгуулахаар болсон” хэмээн онцолсон юм.

Мөн Унгар улс манай оронтой цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаа бөгөөд хоёр тал энэ асуудал дээр санал бодлоо нэлээд солилцсон юм.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.

Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бараалхлаа. Айлчлал  маргааш 12.00 цагт өндөрлөх юм.


URL:

Нэр: saraa Огноо: 16 April 2015

Монгол Улсын БСШУЯ, Унгар улсын Боловсон хүчний яам хооронд 2015-2017 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Нэр: hatnaa Огноо: 16 April 2015

eniig ashiglaad ulsdaa heregtei gadaad hariltsaagaa demjsen ih tom zuiliig hiih heregtei shuu

Нэр: tuul Огноо: 16 April 2015

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Унгар улсын Ерөнхийлөгчийн айлчлал 21 жилийн хэрэгжиж байгаа, Монгол Улс Унгар улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. boljdee ene uyeer n taarsan bol buur sain yum bolj

Нэр: aagii Огноо: 16 April 2015

medeej bidnii ur huuhed ireeduid min heregteil uil bolj baigaa bololtoi

Нэр: hurlee Огноо: 16 April 2015

хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.

Нэр: Anonymous Огноо: 16 April 2015

байгаль орчны салбар, тэр дундаа ус, мод тариалах чиглэлд хамтарч ажиллах өргөн бололцоо бий.одоо хэрэгжүүлэх нь чухал шүү

Нэр: ИРГЭН Огноо: 16 April 2015

ЭНЭ АЙЛЧЛАЛ ҮР ДҮНТЭЙ АЙЛЧЛАЛ БОЛЖЭЭ ХАРИН ОДОО ХЭРЭГЖҮҮЛЭХЛ ҮЛДЛЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Нэр: САРУУЛХАН Огноо: 16 April 2015

Унгарт 100 оюутан тэтгэлгээр сурах боллоо. ЭНЭНД НЭГ БАГТЧИХ ЮМСАН УГ НЬ ДАЖГҮЙ ЮМАА

Нэр: NOMIO Огноо: 16 April 2015

2 ULSIIN HOORONDIN HARILTSAA BATJIJ BGAD TALARHAJ BNA VR DVNGEE GARGAARAI GEJ HELII

Нэр: NOMIN Огноо: 16 April 2015

2 ULSIIN HOORONDIN HARILTSAA BATJIJ BGAD TALARHAJ BNA VR DVNGEE GARGAARAI GEJ HELII

Нэр: OTGONOO Огноо: 16 April 2015

AJLAA SAIN HIJ BNA SHV

Сэтгэгдэл бичих