Зөвхөн чамд зориулагдсан хайрыг хүлээх биш, өөрсдөө хайж ол

019

Сүүлийн үед ихэнх хүмүүс өөрсдийн карьерийг чухалчилан үзсэний улмаас хайр дурлалаа умартан ганц бие явсаар насыг барах болсон. Амжилт олчихоод түүнийгээ хуваалцах хүн үгүй бол ингэж амьдрах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Өөрийн сонирхолыг тань татаж буй хүмүүстэйгээ чөлөөтэй харилцаж сурах нь нилээн чухал. Нэн ялангуяа нөгөө хүнийхээ сонирхолыг өөртөө татаж хөгжөөж чаддаг байх хэрэгтэй. Хайр дурлалаа ингэж олохоос өөрөөр бас сайн найзуудыг өөрөөрөө энэ аргыг ашиглан хүрээлүүлж болдог.

Ажлын байранд
Ашиг тус
Эргэн тойрон буй хүмүүсээ ганц удаа инээмсэглээд л сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байх туршлагыг та олж авах хэрэгтэй. Ажлын байранд хүртэл та өөрийгөө ялагч гэдгээ бусдад мэдрүүлэх хэрэгтэй.
Анхааруулга!
Хэтэрхий их сексуальный сээтэн хаяж болохгүй, ялангуяа өндөр албан тушаалтнуудтайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй, үгүй бол таны хамтран ажилладаг хүмүүс тань таныг үзэн ядах болно. Хамгийн гол нь сээтэн хаяж байгаа хүнтэйгээ та хэр хол харьцаагаа үргэлжлүүлж чадах уу гэдгээсээ хамаарч сээтэн хаях хэрэгтэй.
Зөвлөгөө
1. Сээтэн хаяж буй маягтай ялдам инээмсэглэлийг байнга бэлэглэж бай. Таныг хараад л тэр хүний сэтгэл нь хөдлөмөөр гэхүү дээ.
2. Хамт ажилладаг хүмүүсийнхээ тухай бяцхан баримттай тэмдэглэлийг хөтлөн явуулах. Төрсөн өдөр, сонирхол, гэр бүлийн мэдээлэл, мөрөөдөл гэх мэтийг нь. Хэрэв аль нэгэн хамтран ажиллагч тань таалагдаж эхэлвэл энэхүү тэмдэглэлээ ашиглан яриа өрнүүлэх хэрэгтэй.
3. Ажил дээрээ хүн болгонтой сээтэгнэх нэг ийм арга бий. Корридорт таарсан хүн болгонтой зөрөхдөө мэндлээд, харцаараа харилцаа тогтоох хэрэгтэй. Ингэснээр та ярианы сэдэв эсвэл тэр хүний дотор бага ч гэсэн зайг эзэлж үлдэх магадлалтай бөгөөд дараа нь ярилцахад илүү хялбар болно.

Сүпермаркетад
Ашиг тус
Хүн болгон дэлгүүр орох шаардлагатай болдог. Тийм учраас магадгүй та эндээс ханиа олох ч юм билүү.
Зөвлөгөө
1. Хүүхдийн бараа бүтээгдэхүүн байж болохүй. Бага хэмжээний бэлэн бүтээгдэхүүн, хоол авах хэрэгтэй, энэ нь таныг ганц бие, ганцаараа амьдардаг гэдгийг тодоос тод гэрчилнэ.
2. Алимны шүүс аваад түүн дээр очин “Алим нь сээтэгнэхэд зориулагдсан гэдгийг та мэдэх үү” гэж хэлээд харцаараа инээмсэглэн харах хэрэгтэй.
3. Сонирхож байгаагаа харуул, нөхөрсөг бай. Сагсанд нь байгаа бүтээгдэхүүнээс нь эхлээд бяцхан яриа өдөх хэрэгтэй. Энэ төмс тийм амттай гэж үү? Гэх мэтээр

Кафе ба баар
Ашиг тус
Кафе ба баарууд нь хүмүүсийн цуглуулга л гэсэн үг. Нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэйгээр ордог газар. Амрах, найз нөхөдтэйгээ уулзах, идэх гэж ордог. Ер нь бол том алхам хийхэд нилээн тохиромжтой. Баарууд, клубууд гэхдээ чанга хөгжимтэй болохоор бага зэрэг төвөгтэй л дээ. Баасан, Бямба гарагуудад харин энэхүү газруудаар тиймэрхүү зорилготой орохоос зайлсхийх хэрэгтэй.
Зөвлөгөө
1. Кафе, бааранд орохдоо толгойгоо эгцлээд бага зэрэг инээмсэглэн ор. Өөрийн байраа олох хүртлээ аль болох олон хүмүүстэй харцаараа харилцаа тогтоох хэрэгтэй. Ямар ч байсан таныг хараад авчихсан болохоор дараа нь ямар нэгэн алхам хийхэд та тэдний хувьд гадны хүн биш мэт санагдах болно.
2. Байршилаа сонго. Суудлаа сонгохдоо ойр орчиноо аль болох хамгийн өргөн өнцгөөр их зүйлийг нэг дор харж болох газрыг сонгох хэрэгтэй.
3. Сээтэгнэх сүүлчийн алхам бол та өөрт таалагдсан хүнээ олох хэрэгтэй. Түүний биеийн хөдөлгөөнийг ажиглаж өөр хүнтэй цуг явж байгаа эсэхийг нь олж мэд. Түүний ууж буй улаан виног та өөрлүүгээ цацуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Түүний зүг хундагаа өргөн тогтоож буй аятай хөдөлгөөнийг хийнгээ инээмсэглэн харцаараа харилцаа тогтоо, өөр тийш хар. Хоёроос гурван удаа давт. Түүний хариу үйлдлийг ажигла. Хэрэв тэр өөрийн хундагаа өргөн тань руу инээмсэглэвэл таньд хандтай байнаа гэсэн үг. Идэж буй зүйлээ мэдрэмжтэйгээр идэж хэлээ идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Амаа ангайн амттай зүйл идэхдээ харцаараа харилцаа үүсгэх хэрэгтэй. Идэж буй зүйлээ түүнтэй хуваалцаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Энэ нь нөгөө хүнд тань хүчтэй дохио болж өгнө. Нөгөө хүнтэйгээ яриа өдөж эхлэхэд тохиромжтой газрыг сонгоод үүнийгээ та нөгөө хүндээ мэдэгдээд инээмсэглэн алхангаа дохио өгөх хэрэгтэй. Хэрэв тэр хүнд та үнэхээр таалагдвал таныг даган хөдлөх болно.
Хэрэв үгүй бол зөөгчөөр дамжуулан түүнд өөрийн утасны дугаарыг үлдээх хэрэгтэй. Ингээд түүнрүү инээмсэглэсэн бол одоо та явж болно.

Аялал
Ашиг тус
Олонх ганц бие хүмүүс аялалаар явах дуртай байдаг. Шинэ хүмүүстэй танилцах хамгийн өргөн боломжтой болохоор магадгүй тэр л дээ. Аялагч хүмүүс нь шинэ хүмүүстэй танилцах нь бараг л бичигдээгүй хууль байдаг тул энэ нь танилцах сонирхолтой хүмүүсийн ажлыг ихэд хөнгөвчилж өгдөг. Хэрэв та гадаадын улсад буюу өөрийн нутагтаа биш байвал таньд илүү амар хялбар байх болно. Ямар хүнтэй уулзах бол яах бол гэж санаа зовсоны хэрэггүй, та тэдэнтэй дахиж уулзахгүй шүү дээ. Урт зам зуур шинэ хүнтэй танилцаж ярилцаж суух нь таньд таатай мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй ихэнхдээ шинэ туршлагыг та олж авах болно.
Зөвлөгөө
1. Аялах гэдэг нь газрын зураг уншин өөрийн замаа олох явдал юм. Энэ нь өөр хүнээс тусламж гуйх таатай шалтаг болдог.
2. Сээтэгнэж буй хүндээ та аялагчид хэрхэн сээтэгнэдэг тухай гарын авлага бичиж буй тухайгаа хэлээд нөгөө хүнээсээ хэр их сээтэгнэж байсан, ямар нэгэн амжилттай тохиолдол байсан эсэхийг нь асуух хэрэгтэй. Ингэснээр таны сээтэгнэл бүтэлгүйтсэн ч гэсэн та дараа нь үзэж харж, дурсаж баясах зүйлтэй болох юм л даа.

Олон нийтийн үйл ажилагаа
Ашиг тус
Нийгмийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд нэг дор олон хүмүүстэй зэрэг танилцаж, харилцах боломжыг олгож байдаг нь таныг олон хүмүүст өөрийгөө чөлөөтэй илэрхийлж хэрэгтэй хүнээ олж авахад ихээхэн ашигтай. Та нэг хүнтэй удаан хугацаанд ярилцаж чадахгүй ч гэсэн нөгөө хүн таныг эргээд таныг санан дурсана.
Зөвлөгөө
1. Хэсэг бүлэг хүмүүсийн дунд та нэвтрэн орох гэж байвал тэдний юу ярилцаж буй тухай нь эхлээд сэмхэн сонсох хэрэгтэй. Хэрэв нөгөө гаригийн зүйлс ярилцаж байвал та дараагийн өртөөн дээрээ саатах хэрэгтэй. Нөгөө бүлгийн хүмүүсийг та өөр шигээ шинэ танилтай болох гэж буй нөхөрсөг хүмүүс хэмээн дотроо бодох хэрэгтэй. Өөрийн байт хүнээ харангаа ярин түүнийг сонирхож буйгаа инээмсэглэлээрээ баталгаажуулах хэрэгтэй. Түүний ярихыг хүлээн дуусмагц нь тун сонирхолтой юм гэж хэлэх эсвэл өөр байдлаар та сэтгэгдэлээ хэлэх хэрэгтэй.
2. Паари эсвэл үйл ажиллагааны дундуур яван хүмүүсийг ажиглан аль болох олон хүнтэй харцаараа тулгарах хэрэгтэй. Хэн нь хосоороо явж байна, хэн нь ганц бие байна гэдгийг энэ хугацаандаа олж тогтоох хэрэгтэй. Хосоороо явж байгааг нь мэдэхгүй баахан найрч байгаад эхнэрт нь загнуулж зодуулахыг та хүсэхгүй биз дээ? Тохиромжтой байрлал олоод зөрөн өнгөрч буй хүн бүртэй мэндлэх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тул та өөрийгөө танилцахад бэлэн гэдгийг ийм маягаар дохио өгөх хэрэгтэй. Өөрийн нэрийн хуудсыг тэдэнд өгөхөд бэлэн байдалтай байх хэрэгтэй


URL:

Сэтгэгдэл бичих