Хэнтий аймгийн Баян овоо суманд гал гарчээ

32_f6f58223497f8147ba4664d19ccc5ec191bfc478

Хэнтий аймгийн Баян овоо сумаас 30 км Дэлгэр хаан 1 дүгээр багийн нутаг Яруу гэдэг газар хээрийн түймэр гарсан байна.

Түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн 12 албан хаагч, 1 автомашинтай, тус аймгийн Онцгой байдлын газрын 47 албан хаагч, 4 автомашин, Баян-Овоо сумаас 165 иргэн, 14 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 19 хүн. 2 автомашин, Цагаан-Овоо сумаас 12 хүн, 1 аөвтомашин   нийт 255 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.14-ний өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж  байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.